Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ОХУ-ын нефтийн компаниуд бензиний үнээ нэмэхгүй

Энэ гэрээ 11-р сарын 1-нээс 2019 оны 3-р сарын 31 хүртэл үйлчилнэ.


Өнгөрсөн сарын 31-нд Оросын Засгийн газраас нефтийн компаниудтай хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрчээ. Ерөнхий сайд Дмитрий Медведев бензиний үнийг одоогийн түвшинд барих ёстой гэж анхааруулаад нефтийн компаниуд эсэргүүцсэн тохиолдолд нефть, нефтийн бүтээгдхүүнийг гадаадад экспортлоход нэмэлт татвар төлдөг болгох тушаал гаргана гэж мэдэгдээд байсан юм. ОХУ-ын Засгийн газраас 2018 онд ийнхүү 2 дахь удаагаа бензиний үнийн өсөлтийг зогсоох арга хэмжээ авч байгаа нь энэ билээ. 

31-нд болсон уулзалтанд Эрчим хүчний яамны сайд  Александр Новак болон түлш, эрчим хүч хариуцсан Шадар сайд Дмитрий Козак болон 11 том нефтийн компанийн удирдагчид, Монополийн эсрэг төвийн ажилтнууд оролцжээ. 

Засгийн газраас бензин, дизелийн үнийг энэ оны 6-р сарын түвшинд барих талаар тохиролцсон. Нефтийн компаниуд дотоод зах зээлд жилийн өмнөхөөс 3 хувь илүү түлш нийлүүлэх үүрэг өгсөн байна. Энэ шийдвэр бөөнийн, жижиглэн, биржийн бүх худалдаанд хамаатай. Энэ гэрээ 11-р сарын 1-нээс 2019 оны 3-р сарын 31 хүртэл үйлчилнэ. Шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах боломжтой гэж Шадар сайд Дмитрий Козак мэдэгдсэн. Энэ гэрээ нефтийн бүх компани, худалдан борлогч нарт хамаатай бөгөөд тэд хариуцлагаа хамтдаа үүрнэ. Өөрөөр хэлбэл ганц компани гэрээгээ зөрчихөд Засгийн газраас бүгдэд нь арга хэмжээ авна. Арга хэмжээ гэдэг нь нефть, нефтийн бүтээгдхүүнийг гадаадад экспортлоход нэмэлт татвар төлдөг болгоно гэсэн үг. 
Өнгөрсөн хавар рублийн ханш унан,бензиний үнэ өсөхөд ОХУ-ын Засгийн газраас тогтоож чадсан. Харин энэ намар байдал дахин хурцадахад хатуу арга хэмжээгээр сүрдүүлж байж, дахин нэг удаа тогтоолоо. 2018 оны эхнээс Орост бензиний үнэ 8,9 хувь өсөөд байгаа юм. Цаашдаа бензиний үнэ инфляцийн өсөлттэй хамаарч л өснө гэж Эрчим хүчний дэд сайд Антон Силуанов мэдэгджээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
5
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.