Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Кувейт улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.


Кувейт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри юун түрүүнд Кувейт улсын Эрхэм дээд Эмир Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахын халуун дотно мэндчилгээг дамжуулж, Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэндээ баяртай буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт улсаас Монгол Улсад сууж байсан өмнөх Элчин сайдтай олон удаа уулзахдаа зарим төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр нааштайгаар ярилцсан талаар хэлж, Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайритай  ч гэсэн хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийг өргөжүүлэхийн тулд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейтийн сангаас олгогддог санхүүгийн дэмжлэгийг илүү хэрэгцээтэй төсөл, хөтөлбөр рүү, зориулалтынх нь дагуу ашиглах асуудалд анхаарч буйгаа хэлж, ойрын хугацаанд Монгол-Кувейтийн судалгааны төвийн асуудлаар дахин уулзахаар тохиролцов.

Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри өөрийн үүргээ ухамсарлаж, хоёр улсын бүхий л түвшний харилцааг өргөжүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллахаа хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ажил, хэрэгч бүхий л саналыг таатай хүлээн авч, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
21 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
22
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.