Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Интер” Милан багийн эзэн 26 настай хятад залуу

. “Suning”-ийн хөрөнгө оруулалтаар бид “Юве”-г удахгүй гүйцнэ.


Италийн хамгийн эртний түүхт “Интер” Милан багийн эзэн нь 26 настай Стивен Чжан хэмээх хятад залуу бий.

Түүний аав уран зохиолын багш Чжан Цзиньдун наяад оны дундуур Дэн Сяопиний эдийн засгийн шинэчлэлийн үеэр ажлаа орхиж, үйлдвэрт ажиллан, хэдэн жил хагас өлсгөлөн зүтгэж байж, мөнгө цуглуулжээ. Тэр мөнгөөрөө кондиционер агааржуулагчийн дэлгүүр нээжээ. Эхлээд хэн ч худалдаж авсангүй. Гэвч Чжан удахгүй хятадууд баяжина, халуун дулаан уур амьсгалтай Хятадад бараа нь зарагдана гэдгийг мэдэж байлаа. Одоо түүний Suning компани жилд 30 тэрбум еврогийн орлоготой. Чжан өөрөө Хятадын баян 30 эрхмийн тоонд багтдаг, нийт хөрөнгө нь 5,6 тэрбум евро болжээ. 

Харин түүний хүү Стивен Чжанд аав шигээ бизнесийн туршлага, гавьяа байхгүй. 2016 онд аавынхаа компанид дэд захирлын ажилд ороод Стивен ажил хийж амжсангүй. Тэр жилийнхээ зун нь “Интер”-ийн хувьцааны 68 хувийг худалдан авсан Чжан хүүгээ багийн захирлуудын зөвлөлд оруулжээ. 
Стивен Миланаар явган зугаалах дуртай. Nerazzurra гэсэн бичигтэй машин унаж, Италийн сүм хийдийн зургаар олон нийтийн сүлжээг бөмбөгдөж, Италийн соёл, урлаг, түүхийг судлаж байна. Стивен спорт машинд дуртай. Гараашт нь Ferrari, Lamborghini зогсож байгаа ч хамгийн үнэтэй нь 2,3 сая еврогийн Pagani Huayra. “Интер” багийн өнгөтэй, цагт 375 км цагийн хурдтай. 

Хятадууд “Интер”-т ирэхэд тус баг 400 сая еврогийн өртэй байлаа. Чжаны гэрбүл багт 474 сая евро оруулж, эдийн засгийн байдлыг нь засаж чадсан. 2017/18 улирлын санхүүгийн тайлан нь багийн түүхэнд рекорд тогтоов. 347 сая еврогийн ашиг олжээ. Хоёр жилийн дотор орлого нь 44 хувь нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар 17,7 сая еврогийн хасахтай байгаа ч энэ жил “Интер” Аваргуудын лигээс 55 сая евро авах тул ирэх жилээс нэмэх болно. Энэ бүхэн эдийн засагч мэргэжилтэй Стивений гавьяа. Стадионд ирэх үзэгчдийн тоо нэмэгдсэн тул тоглолттой өдрийн орлого нь 25 хувиар нэмэгдэж, 33,8 сая евро болжээ. Италид хамгийн олон үзэгчтэй баг “Интер” болоод байна. 

Стивен Чжан өөртөө итгэлтэй байна. “Ювентус” одоогийн түвшинд хүртлээ 10 жил зарцуулсан. Харин би илүү хурдан хиймээр байна. “Suning”-ийн хөрөнгө оруулалтаар бид “Юве”-г удахгүй гүйцнэ. Сери А-д байсан бусад хятад хөрөнгө оруулагчидтай биднийг битгий харьцуулаарай. Бид өөр” гэж Стивен ярьж байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
11
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.