Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Олон түмний уурыг хүргэсэн Хэллоун баярын 5 алдартан

Хэллоуны түүхэнд хамгийн их шуугиан тарьсан алдарт 5 одын гоёлыг танилцуулья.


Хүний эрхийг дээдэлж, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцэл хүчтэй болсон өнөө үед багт наадмын хувцас ч алдартнуудын замналд цэг тавьж болохоор болжээ. Хэллоун баярт оролцохдоо ч хүмүүсийн шашин шүтлэг, арьсны өнгө, бэлгийн чиг хандлагыг хүндэтгэн хандахгүй бол шүүхэд дуудагдах цаг болсныг өнгөрсөн Хэллоуны баяр харууллаа. Ингээд Хэллоуны түүхэнд хамгийн их шуугиан тарьсан алдарт 5 одын гоёлыг танилцуулья. 

5-р байр: Сноубордчин Шон Уайт Тэнэг Жекийн өмсгөлтэй 

Хэдхэн хоногийн өмнө олимпийн медальт, сноубордчин Шон Уайт фэнүүдийнхээ талыг алдсан гэж хэлэхэд болно. Тэр Хэллоуны үдэшлэг дээр Бен Стиллерийн тоглосон киноны оюуны хомсдолтой дүр болох Тэнэг Жекийн хувцастай хүрч ирсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг “Special Olympics International” байгууллагаас түүнд эсэргүүцэл илэрхийлэхэд тэр алдаагаа ойлгосон. Шон твиттер хуудсаараа дамжуулан, уучлал гуйсан ч үр дүн олсонгүй. 

4-р байр: Хайди Клум Кали бурханы дүрд

Хайди Клум үзэсгэлэн гоо, авьяас чадвараасаа гадна Хэллоуны баярын өмсгөлөөрөө алдартай. Ирэх жил энэ жилээ давж чадахгүй байх гэж байтал тэр өвөрмөц зүйл сэтгэн, тодордог уламжлалтай. Гэхдээ түүний нэг гоёлд олон хүн уурлан, хилэгнэсэн юм. 2008 онд Хайди Энэтхэгийн Кали бурханы дүрэнд хувирсан байлаа. Энэтхэгчүүдийн уур хилэн цэгтээ тулж, энэтхэг гаралтай америк сенатор Ражан Зед “Кали бурхан сүм хийдэд шүтэн бишрэгдэх гэж төрсөн болохоос клуб, цэнгээний газат зугаацуулах гэж гараагүй” гэж хэлж байв. Хайди Клум дахиж шашин шүтлэг, бурхантай холбогдоогүй билээ.

3-р байр: Бүжигчин Жулианна Хаф хар арьстны дүрд

“Orange Is the New Black” цуврал бол эмэгтэйчүүдийн шоронгийн тухай кино. Энэ кинон дээр арьс өнгөөр ялгаварлах явдал маш их гардаг. 2016 оны Хэллоун дээр бүжигчин Жулианна Хаф тус цувралын хар арьст эмэгтэйн дүрээр ирсэн нь өнгөт арьстнуудын хилэнг хүргэх нь гарцаагүй байлаа.

2-р байр: Крис Браун алан хядагч

2012 оны Хэллоун баярын үдэшлэгт алан хядагчийн дүрд хувилсан Крис газар дор ортлоо шүүмжлүүлсэн. Аргагүй шүү дээ, орчин үеийн дэлхий дахины хамгийн муу баатрыг  сонгосон хойно. Ийм байдалд орсон одод уучлал гуйдаг бол Браун огт тоогоогүй. “Чөтгөр алгад. Энэ чинь Хэллоун. Бусад хүмүүс вампир, зомби, мангас болоод л байна шүү дээ” гэж байв. 

1-р байр: Ханхүү Харри фашист

Их Британийн ханхүү Харри Хэллоунд фашистын хувцастай ирсэн нь хачирхалтай хэрэг байлаа. Яагаад ийм сонголт гаргасныг тайлбарлахад бэрх. Тэр үед дөнгөж 20 настай байсан гэхээс өөр түүнийг зөвтгөх зүйл үгүй.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
19
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.