Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэ сард худалдаанд гарч буй санал болгох 5 ном

Энэ сард худалдаанд гарах гадаад, монгол номноос тавыг онцлон хүргэе.


1. "Becoming" дурсамж ном / Мишел Обама

Худалдаанд гарах өдөр: 2018.11.13
Хуудасны тоо: 400

Уг номонд хувь хүний амьдралын туршлага, хэрхэн олон нийтийн дуу хоолой болсон талаар гарахаас гадна түүний Цагаан Ордон дахь амьдралын тухай аж. Мөн түүний хийсэн олон нийтийн эрүүл мэндийн кампанит ажлын тухай гарах юм байна. "Becoming" ном 24 хэлээр хэвлэгдэх ба нэг сая хувийг АНУ-ын хүүхдүүдийн ном унших нөхцлийг бүрдүүлэх зорилготой “First Book” ТББ-д хандивлах аж. 

2. "Essays to inspire” ном / Томүжин академ

Худалдаан гарах өдөр: 2018.11.25
Хэвлэгдэх тоо: 300
Номонд багтах эсээний тоо: 40

Америкийн их, дээд сургуулиуд руу ѳргѳдлѳѳ явуулахаар зэхэж буй туршлага багатай сурагчдад мэдээлэл өгч, чиглүүлэх зорилгоор энэхүү номыг гаргаж байгаа аж. Тус номонд их, дээд сургуульдаа амжилттай тэнцсэн хүмүүсийн эсээг нэгтгэн оруулжээ. 

Энэхүү номонд багтсан эсээ бүрт 1-3 загвар байх ба анх ямар байснаас эцэст нь ямар болсон ялгааг харуулсан юм. Ингэснээр эсээ бичих явцад ямар ѳѳрчлѳлтүүд гардгийг харуулах гэж зорьжээ. Үүгээр ч зогсохгүй эсээ болгоны дараа тухайн эсээг бичсэн хүний зөвлөгөө, сэтгэгдэл байх аж. 

Хамгийн чухал нь ном бүрийн борлуулалт “Би чадна” санд хандивлагдаж, Америк явах мөрөөдөлтэй ч санхүүгийн ямар нэгэн асуудлаар хязгаарлагдаж буй ойролцоогоор 80 орчим хүүхдэд тусламж үзүүлнэ.
 

3. Ганста эмээ / Дэвид Воллиамс

Худалдаанд гарах өдөр: 2018.11.15
Хуудасны тоо: 310
Хэвлэлийн газар: Монсудар

Анх 2011 онд хэвлэгдэж, 2013 онд дэлгэцийн бүтээл болсон билээ. Эмээ, өвөөгөө үргэлжид хөгшин байсан мэтээр бодож тэднийгээ уйтгартай, хоцрогдсон гэх хүүхдүүдийн ойлголтод хариу өгсөн томоохон бүтээл юм.

Номын агуулгын хувьд, Бен хэмээх хүү баасан гараг бүрд эмээгийндээ үлддэг. Тэрээр үргэлжид байцаатай хоол иддэг, нүдний шил, буурал үстэй гээд эмээ нарын сонгодог жишээ болсон эмээгээ нэгэн хэвийн уйтгартай гэж боддог байлаа. Тиймээс эмээтэйгээ байх тун дургүй. Гэвч нэг л өдөр тэрээр эмээгээ өөр шиг нь хүүхэд байсан, тэр бүү хэл маш олон нууцлаг хэргийн эзэн гэдгийг мэднэ. Эндээс л Бен эмээгээ өөрөөр харж, илүү дотно байхыг чухалчилдаг. Цаашид Бен эмээтэйгээ ямар олон адал явдал эхлүүлснийг уг номноос уншаарай. 

4. "Churchill" дурсамжит ном / Андрю Робертс

Худалдаанд гарах өдөр: 2018.11.06  
Хуудасны тоо: 1152

Винстон Черчилийн энэхүү өвөрмөц намтар нь шинэ материалууд дээр тулгуурласан гэдгээрээ онцлог. Энэ номыг уншсанаар түүнийг хүн, төрийн зүтгэлтэн, удирдагч гэдэг үүднээс нь илүү сайн ойлгох аж.


5. "Монте Кристо Гүн" номын 1, 2-р боть / Александр Дюма

Худалдаанд гарах: 2018
Хэвлэлийн газар: Мир ном  

Мир ном хэвлэлийн газар энэ ондоо багтаад Монте Кристо Гүн номын нэг, хоёрдугаар ботийг худалдаанд гаргах аж. Монте Кристо Гүн нь Александр Дюмагийн хамгийн алдартай бүтээлд тооцоогддог.  

Эх сурвалж: Мир ном, Монсудар, Томүжин академ, www.goodreads.comwww.bookbrowse.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
44
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.