Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сэтгэл зовних эмгэгийг хамгийн сайн дүрсэлсэн 8 гэрэл зураг

Зураг 1000 үгийг ойлгуулна.


Кэти Жой Кроуфорд бол 23 настай гэрэл зурагчин юм. Тэр одоо оюутан бөгөөд өөрийн сэтгэл зовнил, сэтгэл гутралаа гэрэл зургаар дүрсэхийг хүссэн байна.

Яг л агааргүйдэж буй мэт боолгуулах мэдрэмжийг авна:

"Тэд намайг гүн амьсгал гэж хэлсээр байдаг. Цээж минь дээш, доош хөдлөхийг би мэдэрдэг. Гэсэн мөртлөө яагаад амьсгал минь үргэлж боогддог юм бол? Би гараа хамрынхаа доор аваачин үнэхээр амьсгалж байгаа эсэхээ шалгадаг. Гэсэн ч би амьсгалж чадахгүй хэвээр."

Толгой дотроо гацчихсан мэт санагдана:

"Өөрийнхөө оюун санааны боол, бүхнийг хэтэрхий хүндрүүлэн бодогч. Би илүү ихийг бодох тусам бүх зүйл хэтэрхий аймшигтай болдог. Амьсгал. Зүгээр л амьсгал. Энэ бүхэн яваандаа арилах болно."

Амьдрал тэр чигтээ зогссон мэт:

"Би амьдрахаас айдаг. Бас би орхин одохоос ч айдаг. Яаж ингэж оршин байх билээ..."

Ухаан мэдрэлээ алдах мэт:

Үнэхээр хачин. Яг л чи усанд сэлж байхдаа хөлөө доош тавин гишгэхийг хүссэн ч хөл чинь юунд хүрэхгүй, тийм гүнзгий байх шиг. Юунд хүрч чадахгүй гүнзгий байхыг мэдрэх мөчид зүрх айдсаар дүүрэх мэт.

Сэтгэл гутрал, санаа зовнил хоёрын дунд гацах мэт:

"Сэтгэл гутралд ороход чи юу ч мэдэрч чадахгүй. Харин санаа зовнил бол бүхнийг мэдрэх. Аль алийг нь мэдрэх нь яг л оюун санааны дайнд орж буй мэт. Хоёул зэрэг байна гэдэг хэзээ ч ялахгүй гэсэн үг."

Хоригдсон мэт мэдрэмж:

"Чи бол айдас, худал хуурмагаас бүтсэн зүйл. Найдваргүй амлалтууд, өгсөн итгэл найдвараа алдах. Амьдралын турш ийм л байна. Улам хүчирхэгжсээр..."

Бүх зүйл чамайг дарах мэт:

"Аяга ус тийм ч хүнд биш. Ширээнээс аяга ус авахад энэ үйлдэл бараг л ухамсаргүй шахам, үнэхээр хөнгөн байдаг. Гэхдээ тэр аягыг хоослохгүй эсвэл өөр тийш тавьж чадахгүй бол яах вэ? Хэдэн өдөр, сараар зөөж явах болбол? Тэр аягатай усны жин өөрчлөгдөөгүй боловч өдөр ирэх тусам авч явахад хэцүү болно. Сүүлдээ ямар хөнгөн байсныг ч чи мартана."

Унтах үед сэтгэл зовнилыг мэдрэх:

"Би унтахаас маш их айдаг байсан. Хав харанхуйд би маш их дарамт, айдсыг мэдэрдэг байсан. Хав харанхуй бол аймаар биш. Харин сүүдэр гаргахад нөлөөлж буй багахан гэрэл гэгээ хамгийн аймшигтай."

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
4 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
2024.04.22
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
43
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.