1 мин
Мальдивийн аралд анхны усан дорхи зочид буудал баригджээ
Нэг шөнө хоноход 50 мянган долларын үнэтэй
“Conrad Maldives Rangali Island” зочид буудал дэлхийд анх удаа усан дорхи буудлаа ашиглалтад орууллаа.
Нэг шөнө хоноход 50 мянган долларын үнэтэй ч захиалга маш их байгаа гэнэ.
Өрөөнөөсөө гаралгүй далайн загас амьтдыг сонирхож болно.
Энэ буудал нь 2 давхар бөгөөд доод давхар нь далайн усан дор 5 метрт оршдог.
Буудлын загвар, барилгын зургийг архитекторын Crown Company гүйцэтгэж, Шинэ Зеландын “M J Murphy Limited” компани барьжээ. Буудлын өртөг 15 сая доллар болсон байна.