Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

58 нас хүрсэн Тильда Суинтоны талаарх сонирхолтой баримтууд

Түүний жинхэнэ нэр Кэтрин Матильда Суинтон оф Киммергейм.


Их Британийн жүжигчин Тильда Суинтон өнөөдөр 58 нас хүрч байна. Түүний жинхэнэ нэр Кэтрин Матильда Суинтон оф Киммергейм. Ингээд түүний талаар сонирхолтой 8 баримтыг хүргэе. 

1. Лордын охин, Шотландын өндөр язгууртан гаралтай Тильда Суинтон цайзанд бага насаа өнгөрөөсөн. Тэр “West Heath School” хэмээх охидын элит сургуульд Диана Спенсертэй хамт суралцаж, төгссөн. Тэд найрал дуунд дуулж, сургуулийн театрт тоглодог байв. Сургуулийнхаа талаар Тильда "Бидэнд хөгжим сонсохыг зөвшөөрдөггүй байлаа. Энэ бол жинхэнэ хүчирхийлэл байсан” гэж гунигтайгаар дурссан байдаг.  

2. Тильда Кембрижийн их сургуульд сурч байхдаа театрт тоглодог байв. Их сургуулиа улстөр, англи уран зохиол судлаачийн мэргэжлээр төгссөн. Дипломат болох уу, театраа сонгох уу гэж байсан ч гэнэт бүгдийг нь хаяад Африк явсан юм. Язгууртан авхай Тильда Кени, Өмнөд Африкт хэдэн жилийн турш өнчин хүүхдүүдэд англи хэл заасан байна.

3. Тильда ямар ч дүрд хувирч чаддаг. Сүүлийн 30 жилд тэр 50 гаруй кинонд тоглосон. 29 настай байхдаа Лондонгийн театрт Моцартын дүрийг бүтээж, 1990 онд Гэгээн Марид тоглож байсан юм. 2002 онд "Техносекс" кинонд 4 дүр бүтээж байсан гайхалтай эмэгтэй. 2014 онд "Отель "Гранд Будапешт" кинонд 90 настай эмгэний дүрд гайхамшигтай тоглосон билээ. 

4. Тэр элдэв туршилт хийж, эрсдэл гаргахаас айдаггүй. 1995 онд тэр Serpentine Gallery-гийн битүү шилэн хорго дотор өдөрт 8 цаг өнгөрүүлэх туршилтад оролцсон.  Мөн хэдэн жилийн өмнө Исландад болсон рок наадмаар Тильда найруулагч Жим Жармушийн хамлагтай дуулаад зогсохгүй, 13 зууны Персийн шүлэг уншиж, олныг гайхуулсан юм. 

5. Тильда түүний найз залуу болох Шинэ Зеландын уран зураач Сандро Копп нар 18 насны зөрүүтэй. Тэднийг анх танилцаж байхад Тильда 43 настай, Сандро дөнгөж 25 хүрээд байлаа. Тильда нас ахилаа гэж санаа зовдоггүй. “Манай эмээ 97 нас хүрээд нас гэдэг инээдтэй зүйл шүү, нас ахих тусам бүр инээдтэй” гэж хэлж байлаа” гэж ярьсан байдаг. 

6. Тильда орчин үеийн загварын ертөнцийн сахиусуудын нэг. Түүнд хайртай гэдгээ  Раф Симонс, Карл Лагерфельд, Альбер Эльбаз, Хайдер Аккерман, Марко Занини нар хэлж байлаа. Карл Лагерфельд анх түүнийг загварын тайзан дээр гаргаж байв. Тильда “Би аавтайгаа адил царайтай. Бас Дэвид Боуитой төстэй” гэж хэлж байсан удаатай.

7. Тильда хөмсөг, сормуус, арьсны өнгө гээд өвөрмөц бүхнээ эцэг эхээсээ авсан. Үүн дээр нь бага зэрэг гоёл нэмээд өгөхөд яг л харь гаригийн хүн шиг харагддаг. 

8. Тильда Суинтон бол “Оскар” шагналынхаа тухай дурсах дургүй цорын ганц жүжигчин гэхэд болно. "Майкл Клейтон" киноны туслах дүр нь түүнд Оскар авчирсан. Гэхдээ гэрийнхэн нь тэр шагналыг нэг ч хараагүй, хаана хадгалдгийг нь ч мэдэхгүй гэж байгаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
1
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.