Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Флойд Мейведер Японд холимог тулааны тэмцээнд оролцоно

Мэргэжлийн рингэнд 50 тулалдаж, 50 ялсан түүний өрсөлдөгч нь Японы шинэ од Тэншин Насүкава юм.


Мэргэжлийн боксын домог, ялагдашгүй аварга Флойд Мейведер холимог тулаанд хүч сорих болжээ. Өнөөдөр Японы нийслэл Токиод болсон “Risin Fighting Federation” холбооны  хэвлэлийн бага хурал дээр Флойд энэ талаар зарлалаа. Флойд Мейведер Японы Сайтамад 12-р сарын 31-нд болох “Risin 14”тэмцээнд оролцох болжээ. 
Мэргэжлийн рингэнд 50 тулалдаж, 50 ялсан түүний өрсөлдөгч нь Японы шинэ од Тэншин Насүкава юм. Тэншин кикбоксоор 27 тулалдаж 27 ялсан, холимог тулаанд 4 удаа оролцож, 4 ялсан, бас ялагдаагүй байгаа 20 настай тулаанч. 

Гэхдээ япон тулаанч Флойдоос 11 см намхан, 56,7 кг-ийн жинд тоглодог. Харин Флойд 2005 оноос хойш 66,7 кг-аас доош жинд тоглож үзээгүй. 
“Risin Fighting Federation” холбооны тэргүүн Нобүки Сакакибара “Ямар жинд тоглох болон ямар дүрмээр тулалдах ч тодорхой болоогүй байна” гэж мэдэгдсэн байна. Сэтгүүлчид шагналын мөнгөний талаар асуухад тэрбээр “Нууц. Гэхдээ мэдээж Флойд бага мөнгөөр тоглох хүн биш шүү дээ. Шоу гэж хэлэх хүн байж болох ч жинхэнэ тулаан” гэж хариулжээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
5
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.