Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Жилд 60-аас олон ном унших 6 арга

Ном уншицгаая! Яг жилийн дараа, өдийд эргээд харахад сайхан шүү дээ.


Бид бүгд урдаа зорилго тавьдаг. Энэ онд хэдэн ном уншина, хэдэн газраар аялах болно гээд л. Гэхдээ яг хийх гэх үед нэг л болж өгөхгүй байх тохиолдол олон. Тиймээс ийм хэдэн зөвлөгөөг танд хүргэж байна. Та хэрэгжүүлж, яг жилийн дараа энэ өдрийг эргэн харахад хэчнээн ном уншсанаа гайхах болно.

1. Яг тогтсон, тодорхой зорилго тавих.

Яг ямар ямар номыг, ямар хугацаанд уншмаар байгаа болон хэдэн сард хэдэн ном унших вэ гээд маш тодорхой, бараг л биелсэн мэт төлөвлөгөө зохиох нь аливаа зүйлийг хийхэд маш том нөлөө болдог. Би өдөрт 40 нүүр уншина. Гэхдээ лхагва гарагт би их ажилтай болохоор энэ өдөр 20 нүүр л уншина. Харин амралтын өдрөөр би бүтэн хоёр бүлэг дуусгана гэх мэт төлөвлөгөө танд ихээхэн тус болно. Та бүтэн жилийн турш өдөрт 40 нүүр уншвал нийт 14,600 нүүр уншиж дуусгасан байх болно. Нэг ном дунджаар 300 нүүртэй гэж бодвол та оны төгсгөлд 48 ном уншиж дуусгасан байх боломжтой!

2. Байнга өөртөө ном авч явж, зав гарах болгонд гаргаж ирж унш.

Би лав цүнх болон халаасандаа багтах номоо байнга авч явж, хүн багатай автобус, урт дараалалд юм хүлээн зогсох, хүн хүлээж суухдаа уншдаг. Тэгээд орой нь очиж багахан үргэлжлүүлэн уншаад нэг номыг дунджаар гурав хоногт уншиж дуусгадаг. Яг завтай, зориглосон үед бол ганц хоног л хангалттай байдаг боловч их ажлын хажуугаар өөрийгөө ядраахгүйгээр багтаан уншина гэдэг их чухал. Хэт хүчилж, өөрийгөө ядраах хэрэггүй шүү.

3. Өөр хоббинуудад цаг гаргах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөр.

Үнэхээр их ном уншихыг хүсэж л байгаа бол та кино үзэх, утсаа оролдох, подкаст сонсох цагаа бага багаар багасгах ёстойгоо ухаарна. Заримдаа автобусанд явж байхдаа сайхан бичлэг үзмээр санагддаг ч эцэст нь номоо уншихыг, орой нэг кино үзмээр байгаа ч номоо дуусгахыг зорих хэрэгтэй.

4. Номын сан ашигла.

Номын сан бол хамгийн гайхалтай газар. Яг л номын дэлгүүрээр хүссэнээрээ тэнүүчлэх мэт. Гэхдээ бүр үнэгүй гээч. Тэнд хүн болгон суугаад өөр өөрсдийн хичээл ном. ажлыг хийж, унших номоо чимээгүйхэн уншиж суудаг. Яг л тийм орчинд та маш анхааралтайгаар унших боломжтой. Мэдээж асар олон ном байгаа гэдгийг ч мартаж болохгүй. 

5. Ном уншдаг хүмүүстэй сайхан нөхөрлөл тогтоо.

Ном уншдаг найзтай болно гэдэг их сайхан зүйл. Тэд танд ном санал болгоно, дуртай номуудынхаа талаар хэдэн цагаар ч хамаагүй ярилцаж болно. Хүсэл зорилготой хүн байна гэдгэ ямар сайхан зүйл билээ дээ.

6. Өрсөлдөөнч зан чанараа сэргээ.

Goodreads бол маш хэрэгтэй, гайхалтай сайт шүү. Та энд бүх зүйлээ маш эмх цэгцтэйгээр хөтлөн, төлөвлөж явах боломжтой. Ямар ном уншиж байгаа, ямар ном унших зэргээ төлөвлөж, дээрээс нь бусадтай хуваалцаж, бусдад танигдах хүсэл. Олон нийтэд таны уншиж буй ном ил байж, таны сэтгэгдлийг хүлээдэг, танаас ном асуудаг болно гэдэг үнэхээр сайхан зүйл шүү.

60 ном гэдэг зарим их уншдаг хүмүүсийн хувьд бол тун боломжийн, энгийн тоо. Тиймээс олон ном уншиж чаддаггүй хүмүүсийн хувьд энэ бол асар том амжилт байх болно!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.