Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Bates Motel" цуврал үнэндээ нуугдаж буй эрдэнэ байсныг батлах 10 баримт

Та үзэх л хэрэгтэй.


"Bates Motel" 2013 онд эхэлж байсан түүхтэй. Мөн өнгөрөгч онд сүүлийн бүлэг гарч албан ёсоор дууссан бөгөөд одоо үзэхэд хамгийн тохирсон цаг ирээд байна.

1. Энэ бол Альфред Хичкокийн алдарт "Psycho" киноноос сэдэвлэн бүтээсэн цуврал.

"Psycho" бол зүгээр ч нэг аймшгийн кино биш бөгөөд жинхэнэ КЛАССИК! Уг кинонд тус ориг киноны гол дүр болох Норман Бэйтсийн тухай гардаг гэхээр дэндүү сонирхолтой биш байна гэж үү? Түүний өмнө нь ямар байсан. Яагаад тийм болсон гэх мэт сонирхолтой зүйлсийг өгүүлэх болно.

2. Уг цувралыг бодит хүнээс сэдэвлэсэн гэдэг.

Роберт Блочийн 1957 онд гаргасан "Psycho" номноос анхны кино сэдэвлэгдэн гарч байсан билээ. Зохиолч номоо бичих үедээ Висконсин мужид байрлаж байсан бөгөөд тэр үед маш олон хүний мэддэг болсон алуурчин, ханнибал Эд Гэйн түүний амьдарч буй газраас маш ойрхон баривчлагджээ. Зохиолч шууд л тэр хүний тухай бичиж эхлээгүй хэдий ч дараа нь өөрийн эрхгүй Эд Гэйнийг гол дүр болгосон мэт маш адилхан байдлаар бичсэн байгаагаа ухаарсан байдаг. Эд Гэйн болон номын гол дүр болох Норман нар маш олон ижил төстэй талтай бөгөөд үүнийг бодит хүнээс сэдэвлэсэн зохиол гэж хэлэхэд буруудах зүйлгүй.

3. Гол дүрийг бүтээсэн жүжигчин Вера Фармига анх тэр дүрд тоглохыг хүсээгүй.

Вера Фармига Норма Бэйтс буюу Норманы ээжийн дүрийг тун гарамгай бүтээсэн. Анх тэр киноны зохиолыг уншихдаа тийм ч таатай хандаагүй гэдэг. Тэр тусмаа "Psycho" киноны галзуу шүтэн бишрэгчид уг кинонд ихээхэн шүүмжлэлтэй хандах байх хэмээн тэр бодож байсан ч харин ч эсрэгээрээ болж, хүмүүст уг цуврал маш ихээр таалагдсан байдаг. Вера Фармигаг Нормагийн дүрийг гайхалтай мундаг бүтээсэн хэмээн үздэг. 

4. Норман Бэйтсийн дүрийг бүтээсэн залуугийн тухай.

Норман Бэйтсийн дүрийг өөгүй бүтээсэн хэмээгддэг Фредди Хаймор үнэндээ Их Британид төрж өссөн бөгөөд бага байхдаа маш олон кинонд дүр бүтээж байсан билээ. Гол нь Норман америк аялгатай дүр. Гэтэл Норман огт ялгагдамгүй тийм мундаг аялгаар ярьж, түүнээс гадна хоолойн хачин өнгийг оруулж, аялгаа өөрчилснөөр үнэхээр стэгэл зурам аймшигтай мэдрэмжийг төрүүлж чадсан юм. Түүний тоглосон алдартай кинонуудыг дурдвал "Good Doctor" цуврал, "FInding Neverland" (2004), Charlie and the Chocolate Factory (2005),  August Rush (2007) зэрэг юм.

5. Уг киног үзэх хамгийн тохирсон үе одоо ирж байна. Учир нь үнэгүй болсон!

Учир нь цувралын сүүлийн бүлэг өнгөрсөн жил нээлтээ хийсэн ба бүлэг тус бүр 10 ангитай юм. Мөн ОН ДУУСТАЛ дараах олон ангит 8 киног LookTV-ээс үнэгүй үзэх боломжтой болжээ.

Мөн 7 хоног тутамд нэг ангит 10 киног үнэгүй үзэх боломжтой. Та бүхэн энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

6. Уг цувралыг бүтээгчид.

Уг цувралын ард ажилласан хүмүүсийг дурдахгүй өнгөрч боломгүй. Карлтон Кьюз, Керри Эрин, Энтони Киприано нар Норман Бэйтсийг хэрхэн өсч томорсон, яагаад алуурчин болох болсон тухай ертөнцийг бидэнд харуулсан хүмүүс юм. Тэд бол "Friday Night Lights", "Lost" зэрэг хит цувралуудыг гаргаж байсан хүмүүс билээ.  

7. Дуучин Рианна бол уг цувралын хамгийн том шүтэн бишрэгчдийн нэг.

Хамгийн дуртай цувралдаа дүр бүтээх ямар гайхалтай байдаг бол хэмээн гайхаж байгаа бол Рианна энэ үнэхээр ямар сайхан байдгийг мэднэ. Тэрбээр цувралд маш их хайртайгаас гадна нэгэн дүрийг хүртэл бүтээх боломжтой болсон юм. 

8. Бэйтсийн гэр бүлийн өөр нэгэн гишүүн гарч ирсэн.

Норма Бэйтсийн том хүү болох Дилан уг цувралд гарч ирдэг. Түүний дүрийг Макс Тириот бүтээсэн ба гэр бүлд маш олон асуудлууд түүнийг даган орж ирэхээс гадна Норманы хувьд асар олон өөрчлөлтүүд явагддаг байна. Хамгийн чухал дүрүүдийн нэг!

9. Энэ бол "Psycho" киноноос сэдэвлэсэн анхны телевизийн бүтээл биш.

1987 онд уг цувралыг хийх гэж оролдсон байдаг. Норман Бэйтстэй найз болж буй хүүгийн тухай энд өгүүлэх ба уг цуврал маш муу үнэлгээ, олон шүүмжлэлээс болоод зогссон байдаг.

10. "Psycho" кинотой ижил төстэй хэсгүүд гарч ирэх болно.

Сонгодог бүтээлийг үзсэн хүн бүр уг киноноос зарим ижил төстэй дүрслэлүүдийг олж харах бөгөөд зарим аллагын хэсгүүд танд гарцаагүй бүрэн хэмжээний сонгодог киног санагдуулах болно. Ийм учраас маш бодит мэдрэмжийг авах нь тодорхой.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
3 өдрийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
4 өдрийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
2024.05.07
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

B 2019.11.30 202.9.46.188

Tsuvral duussanii daraa normaa norman 2 iig sanaad baisaaan. Yagaad ch yum

0 Хариулах