Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Далай лам хойд дүрээ өөр аргаар тодруулна гэв

Энэ жил 83 настай Далай лам хойд дүр нь заавал хүүхэд байх албагүй гэж хэлсэн байна.


Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Японы “Nikkei Asian Review” сонинд ярилцлага өгөхдөө хойд дүр тодруулдаг олон зуун жилийн уламжлалыг өөрчлөх бодолтой байгаагаа ярьжээ. 
Энэ жил 83 настай Далай лам өөрийн хойд дүр нь заавал хүүхэд байх албагүй гэж хэлсэн байна. Сүүлийн 600 жилийн турш Далай ламын хойд дүр дандаа бяцхан хүүхэд байсан билээ. 

Далай лам “Миний хойд дүр ахимаг насны лам байж болно. Эсвэл 20 насны залуу ч байж болох юм. Хойд дүр тодруулах уламжлалыг өөрчлөхөд дээд лам нарын зөвлөлийн зөвшөөрөл хэрэгтэй” гэжээ. Энэ зөвлөл нь 11 дүгээр сарын сүүлчээр хуралдах гэнэ. Дээрхийн Гэгээнтэн 2007 онд Далай ламыг Ватиканд Хамба ламыг тодруулдагтай ижил системээр сонгох санал дэвшүүлж байв. 
Өнгөрсөн жил Далай лам хойд дүрээ Монгол, эсвэл Хойд Энэтхэгийн Хималайн нуруунаас олж болно гэж хэлж байсан билээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
5 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
6 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.