Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хакүхо Кюүшюүд барилдахгүй

Энэ жилийн 6 башёгийн 4-т нь өнжлөө.


Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо энэ Ням гарагт эхлэх Кюүшюү башёд зодоглохгүй гэж мэдэгдлээ. Өнгөрсөн Намрын тэмцээнд 15 даваатай түрүүлсэн ч тэмцээний дараа баруун өвдгөндөө хагалгаа хийлгэж, бэлтгэл оройтсон тул барилдахгүй байхаар шийджээ. 
Хакүхо нийт 10 удаа тэмцээн өнжиж байгаагаас энэ жилийн 6 башёгийн 4-т нь ийнхүү барилдахгүй байхаас өөр аргагүй болсон байна. 

Миягино ояката “Өнөөдөр өглөө ярилцаад барилдахгүй байхаар шийдлээ. Баруун өвдөгний өвчин арилаагүй байгаа тул жирийн дасгал ч хийж болохгүй байгаа. Хамаагүй барилдвал улам сэдрээх аюултай” гэж сэтгүүлчдэд тайлбарлалаа. Харин нэгдүгээр сарын тэмцээнд асуудалгүй зодоглоно гэдгээ Миягино ояката хэлсэн байна. 
Их аварга 2007 онд ёкозүна болсноосоо хойш жилд ганцхан түрүүлж байгаа нь энэ юм. 

холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Уржигдар
Х.Хүслэн: Би хөгжимд зориулсан цаг хугацаандаа дурласан | Гоц хүүхдүүд
2
Уржигдар
Өнөөдөр Улаанхуаранд автобус шатжээ
3
3 өдрийн өмнө
Монголын зовлон Улаанбаатарт юуны хамаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
22
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.