Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Кисэг унагааж, 11 давбал Митакэүмид озэки цол өгнө

Митакэүми Кисэносатотой өмнө нь 7 барилдаж, ганцхан давж байсан.


Японы сүмо бөхийн холбооноос маргааш эхлэх Кюүшюү башёгийн эхний хоёр өдрийн барилдааны оноолтыг гаргалаа. Энэ башёд озэки цолны төлөө дайралт хийх сэкивакэ Митакэүми эхний өдөр Точиоозан, хоёр дахь өдөр Тамавашитай таарсан. Озэки цолны болзол болох санякү дээр сүүлийн 3 башёд 33 давааг хангахад Митакэүмид 11 даваа үлдээд байгаа. Гэвч холбооны шүүгчдийн зөвлөлийн тэргүүн Оономацү ояката давааны тоо төдийгүй барилдааны агуулгыг харж байж шийднэ гэдгээ сэтгүүлчдэд хэллээ. Үүнд Фүкүокад зодоглох ганц ёкозүна Кисэносатог заавал унагаах ёстойг тэр тодотгосон.  

Митакэүми Нагояд 13 ялалттай түрүүлж, Намрын тэмцээнд 9 давсан. Өнгөрсөн тэмцээнд озэки болж чадаагүй ч энэ удаад тэр бэлтгэл бүрэн ханасан гэж тэр ярьж байгаа. Митакэүми Кисэносатотой өмнө нь 7 барилдаж, ганцхан давж байсан. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
46
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.