Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Б.Мөнгөнчимэг алт, Н.Дагвасүрэн мөнгөн медальтай

Ташкент Гран При тэмцээний 2 дахь өдрийн гол баатар нь манай бөх Б.Мөнгөнчимэг байлаа.


Энэ сарын 9-11-нд Узбекистаны Ташкент хотын "Uzbekistan Tennis Courts" цогцолборт жүдо бөхийн Гран При тэмцээн явагдаж байна. Өчигдөр эрэгтэй - 73, 81 кг; эмэгтэй - 63, 70 кг-ийн барилдаан болж, манай улсаас 63 кг-ийн жинд С.Чинзориг, 81 кг-д Н.Дагвасүрэн, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар барилдсан. 

Ташкент Гран При тэмцээний 2 дахь өдрийн гол баатар нь манай бөх Б.Мөнгөнчимэг байлаа. Австрийн хашир бөх Катарина Унтервюрзахерийг ялан, хэсгээ толгойлсон манай бөхийг зогсоох жүдоч байсангүй. 

Финалд Италийн Мария Центраччиог илт давуу ялснаар  Б.Мөнгөнчимэг энэ жинд Ташкентэд түрүүлэх эрхтэй гэдгээ харууллаа. Энэ нь түүний Гран При цувралын 2 дахь алтан медаль юм. Тэр 2016 онд Улаанбаатарын Гран Прид түрүүлж байлаа. 

Б.Мөнгөнчимэг тэмцээний дараа “2017 онд ДАШТ-ий хүрэл медаль хүртсэнээсээ хойш шагналын тавцан дээр гараагүй байлаа. Харин өнөөдөр шагналын тавцан дээр, бүр хамгийн дээр нь гарсандаа маш их баяртай байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. 

Энэ жинд барилдсан Б.Ганхайч шагналт 7-р байр эзэллээ. Тэр Словений Лески, Австрийн Катарина Унтервюрзахер нарт өвдөг шороодсон бөгөөд Б.Мөнгөнчимэг энэ хоёр бөхийг хоёуланг нь ялжээ. 
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд манай Н.Дагвасүрэн Испани, Монтенегро, Австри, Кыргызстаны бөхчүүдийг дараалан ялсан ч финалд Казахстаны Дидар Хамзад ялагдсан. Уг нь эхлээд вазари авсан ч Хамза оноог тэнцүүлж, нэмэлт цагт оноо авч чадсан билээ. Харин С.Чинзориг эхний тойрогт ялагдаад тэмцээнээ дуусгасан. 

Эрэгтэй 
73 кг

1. ТУРАЕВ Хикматиллох (Узбекистан)
2. ВАНДТКЕ Игорь (Герман)
3. БАБГОЕВ Олег (ОХУ)
3. СКВОРЦОВ Виктор (АНЭУ)

81 кг

1. ХАМЗА Динар (Казахстан)
2. Н.Дагвасүрэн (Монгол)
3. ЗОЛОЕВ Владимир (Кыргызстан)
3. НТАНАЦИДИС Алексиос (Грек)

Эмэгтэй 
63 кг

1. Б.Мөнгөнчимэг (Монгол)
2. ЦЕНТРАЧИНО Мария (Итали)
3. ЛЕСКИ Андреа (Словен)
3. УНТЕРВЮРЗАХЕР Катарина (Австри)

70 кг

1. ПОЛЛЕРЕС Микаела (Австри)
2. СКОЦИМАРРО Жиованна (Герман)
3. ГЕРСАК Сабина (Унгар)
3. РОДРИГЕЗ Элвисмар (Венесуэл)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
8
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.