Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

25 дугаар тусгай сургууль цахилгаан шат болон алхаж сурахад дэмжлэг үзүүлэх төхөөрөмжүүдтэй болжээ

“Оюу толгой” компанийн 140 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэлээ.


Өдгөө 51 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй Монголын анхны тусгай боловсролын сургууль болох 25 дугаар сургуульд цахилгаан шат, тайвшруулагчтай хонх, зориулалтын бариул, алхаж сурахад дэмжлэг үзүүлэх төхөөрөмжүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгайлан зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн болон био суултуур зэргийг “Оюу толгой” компанийн 140 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэлээ.  


 
Тус арга хэмжээнд БСШУСЯ-ны тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан мэргэжилтэн Гэрэлтуяа,  “Оюу толгой” компанийн хэрэг эрхлэх газрын дарга Ц.Цэрэнхүү, 25 дугаар сургуулийн захирал Ц.Гэрэлмаа, эцэг эх, сурагчид, “Гэрэл гаргагч” ТББ-ын  төлөөлөл оролцлоо.  
 
25-р сургууль нь 1967 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөг хүртэл өөрсдийн боломжоороо оюуны болон бие бялдрын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.  Хөгжлийн бэрхшээл нь хүндэрч, хавсарсан байх тусмаа орчны сайжруулалт хийх хэрэгцээ нэмэгдсэн бөгөөд цахилгаан шаттай болох шаардлага тулгамдаад байсан  ажээ. Тус сургуульд  нийт 250 гаруй сурагч суралцаж, 56 багш ажиллаж байгаа бөгөөд сурагчдын эцэг эхчүүдийн 80-90 хувь нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой учир ар гэрээс хандив цуглуулж орчноо сайжруулах, хичээлийн тусгай хэрэглэгдэхүүн бэлтгэх боломж хомс байдаг байна.  


 
25-р сургууль нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургуулиуд дунд хамгийн хүнд, хавсарсан хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог юм. Харин эдгээр зориулалтын төхөөрөмж болон цахилгаан шатыг суурилуулж тохижуулснаар хүүхдүүд зориулалтын орчинд сурч боловсрох боломжтой болж байна. Түүнчлэн багш ажилчид, эцэг эхчүүд тэргэнцэртэй хүүхдийг шатаар өргөх, зөөх шаардлагагүй хичээл сургалтдаа илүү анхаарал хандуулах бүрэн боломж нээгдэж байгаа юм. 
 
Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр “Оюу толгой” компаниас хэрэгжүүлсэн зургаа дахь төсөл билээ. “Оюу толгой”-гоос дараах зургаан төслийг санхүүжүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд чөлөөтэй ажиллаж амьдрах, сурч боловсрох бололцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.   
 
1. “World Learning” байгууллагатай хамтран, LEAD төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар нийгэмд эерэг ойлголт төрүүлэх, ажил эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх төсөл  

2. СТА, жүжигчин Г.Ундармаатай хамтран Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн сэтгэлзүйн зөвлөгөө өгөх өрөөг тохижуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орлоготой болгоход чиглэсэн төсөл 

3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын “Зуны хөдөлмөр” зусланд тусгай зориулалтын тоглоомын талбай барих, гадна орчныг тохижуулах төсөл 

4. 116-р сургуулийн дотуур байранд хөдөө орон нутгаас ирсэн сурагчдад зориулан сайн чанарын агаар цэвэршүүлэгч хандивлах төсөл

5. 186-р цэцэрлэгийн аутизмтай хүүхдүүдийн ангийг бүрэн тохижуулж, зориулалтын хэрэгслээр хангах төсөл 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.