Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хөлбөмбөг: Манай шигшээ баг БНАСАУ-д 1-4 ялагдлаа

Манай шигшээ баг 11-р сарын 13-нд 19:10 цагаас талбайн эзэн Тайваний багтай тоглоно.


Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа өрсөлдөж байгаа Монголын шигшээ баг өчигдөр Тайваньд эхний тоглолтоо хэсгийн хамгийн хүчтэй баг БНАСАУ-ын багийн эсрэг хийлээ.

ДАШТ-нд оролцож байсан Азийн шилдэг багтай манай шигшээ баг муугүй өрсөлдөөн үзүүлж, 1:4 хожигдов. Эсрэг багийн нэг гоол 11 метрийн торгуулийн цохилтоос, нэг гоол шууд чөлөөт цохилтоос орж, хоёр нь тоглолтын явцад орсон гэхээр агуулга муу байгаагүйг илтгэж байна гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ. 

Манай шигшээ багийн нэг гоолыг 74 дахь минутад Н.Наранболд оруулж, Умард Солонгосын хаалганд гоол оруулсан гурав дахь монгол тоглогч болсон юм. Өмнө нь Монголын шигшээ багийн домогт тоглогч Д.Лүмбэнгарав, С.Одхүү нар БНАСАУ-ын эсрэг гоол оруулж байсан билээ.

Өчигдрийн тоглолтод дасгалжуулагч Майкл Вайсс, О.Мөнх-Оргил, М.Жансерик, П.Энхбилэг гэсэн залуу тоглогчдыг гараанд гаргаж, Н.Наранболд, Ц.Мөнх-Эрдэнэ нарыг сэлгээнээс тоглуулав. Энэ нь дараагийн тоглолтуудад тамирчдаа нөөх, залуу тоглогчдод боломж олгон, туршлага суулгах гэсэн бодлого байлаа.

Умард Солонгосын эсрэг хийсэн тоглолтод Х.Цэнд-Аюуш, Б.Даваажав зэрэг чухал тоглогчид эрт шар хуудас авсан учраас Майкл Вайсс улаан хуудас авхаас сэргийлж, төлөвлөсөн сэлгээгээ хугацаанаас нь өмнө оруулсан. Хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгчтэй тоглосон манай шигшээ баг 11-р сарын 13-нд 19:10 цагаас талбайн эзэн Тайваний багтай хүч үзнэ гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ. 

 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
15
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.