Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улаанбаатарт маргаашнаас цас орж, хүйтэрнэ

Цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд  нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна. 

Баруун аймгуудын нутгаар: 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. 16-17-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурна. Салхи 12-нд зарим газраар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с, 17-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-наас ихэнх нутгаар хүйтэрч Монгол Алтай, Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 15-16-нд бага зэрэг суларна.

Төвийн аймгуудын нутгаар: 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 17-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 14,16-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи зарим газраар 13-нд 15-17м/с, 17-нд 12-14м/с хүрч ширүүснэ. 12-нд дулаахан байх ч 13-наас хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Зөвхөн 15-16-нд хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 17-нд  зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. 15-16нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар 15-17м/с, 17-18нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 12-13нд ихэнх нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 14-нөөс хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 16-17-нд хүйтэн бага зэрэг суларна.

Говийн аймгуудын нутгаар: 14-нд зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 12,17-нд Арц Богдын хоолойгоор 12-14м/с, 13-14нд ихэнх нутгаар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 12-13нд ихэнх нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 14-нөөс хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 16-17-нд хүйтэн өдөртөө бага зэрэг суларна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
19
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.