Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

А.Амарсанаа мэргэжлийн сүмогийн гараагаа ялалтаар эхэллээ

Асашёорюү аваргын дүү С.Бямбасүрэнг өрсөлдөгчөөрөө нэрлэсэн байна.


Монголын сүмогийн нэгэн ирээдүй гэгдэж байгаа А.Амарсанаа Фүтагояма дэвжээнд элссэн талаар бид мэдээлсэн билээ. Өнөөдөр манай бөх мэргэжлийн сүмогийн анхны барилдаанаа маэзүмод хийж, ялалт байгуулсан байна. 19 настай А.Амарсанаа нь өнгөрсөн жил Японы ахлах сургуулиудын ёкозүна болсон бөгөөд гадаадын анхны ёкозүна гэсэн хүндтэй цол хүртсэн. 

Түүний шикона дэвжээний нэр нь Роога 狼雅 болсон байна. Эхний ханз нь чоно гэсэн ханз бөгөөд харин Га гэдэг нь Фүтагояма оякатагийн барилдаж байх үеийн нэрний эхний ханзыг авчээ. Фүтагояма ояката бол озэки байсан Миябияма юм. Га хэмээх ханз нь чимээгүй ч ганган, гоёмсог гэсэн утгатай. Ингэхээр манай А.Амарсанаа даруухан, дөлгөөн ч сүрлэг чоно гэсэн нэртэй болжээ. 

Роога өнгөрсөн жил Бүх Японы аварга шалгаруулах тэмцээний үзүүр түрүүнд Асашёорюү аваргын дүү С.Бямбасүрэнг ялж байв. Тиймээс ч түүнийг өрсөлдөгчөөрөө нэрлэсэн байна.  
"Ояката анхааралтай барилдаарай гэж хэлсэн. Бага зэрэг биеэ барьсан ч сайхан байлаа. С.Бямбасүрэн Хоошёорюү банцүкэ маш дээгүүр байгаа болохоор түүнийг хурдан гүйцэх зорилготой" гэж хэлжээ. Сүмод хэн нэгнийг өрсөлдөгчөөр нэрлэж, өрсөлдөж байж, хүчтэй болдог гэж ярьдаг. Өрсөлдөгчөө давж гараад дахин шинэ өрсөлдөгчтэй болох зэргээр банцүкэ дээшлэн ахидаг билээ.  
А.Амарсанаа энэ жилийн 3-р сард ахлах сургуулиа төгсөж, 4-р сард Фүтагояма дэвжээнд орсон ч визийн ангилалаа өөрчлөх, гадаад бөхийн туршилтын 3 сар гэсэн урт хугацааг туулан, 9-р сард шинэ бөхийн эрүүл мэндийн үзлэгт орсон. Сургуулиа төгссөнөөс хойш 8 сарын дараа л маэзүмо барилдаж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
11
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.