Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Майли Сайрус, Леди Гага тэргүүтэй Калифорнийн түймэрт өртсөн одод

Малиба дахь байшин, машин нь хэрхэн шатсаныг тэр Instagram-аараа харуулсан.


Америкийн Калифорнид гарсан ойн түймэр Холливудын баячуудын тансаг хороололд тулж очжээ. Олон алдартан үнэтэй байшингаа орхин явахаас өөр аргагүй болсон байна. Өнгөрсөн долоо хоногт Ким Кардашьян, Канье Уэст нарын Калабасас дахь гэрт түймэр дөхсөн тул тэд хүүхдүүдээ аваад өөр хотруу явсан билээ. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дуучин Леди Гага гэрийнх нь дэргэд түймэр асч байгааг харуулсан зураг инстаграм хуудсандаа хийгээд дүрвэжээ. Гэрэл зурган дээр түймрийн утаа тун тод харагдаж байна. 

Кейтлин Женнер ч хайрт бүсгүй София Хатчинстэйгээ цуг аюулгүй газарт очсоноо шүтэн бишрэгчиддээ мэдэгдсэн. 

Харин Майли Сайрус байшингаа алдсан. Сайрус Twitter хуудсандаа "Би үнэхээр сэтгэлээр унаад байна. Гэхдээ азаар гэрийн амьтад маань гэмтэж бэртээгүй, гарч чадлаа. Байшин минь шатсан ч тэр байранд өнгөрүүлсэн аз жаргалтай мөчүүд үүрд сэтгэлд үлдэнэ" гэж бичжээ. Мөн Лос-Анжелесийн Гал командын албаныханд талархал дэвшүүлээд хүмүүсийг гал түймрээс хохирогчдод хандив өгөхийг уриалсан байна. 

Жүжигчин Жерард Батлер хоргодох газар очоод гал түймэр унтарсны дараа гэртээ эргэн ирсэн. Малиба дахь байшин, машин нь хэрхэн шатсаныг тэр Instagram-аараа харуулсан. 

Орландо Блум гэрт нь ойртож байгаа түймрийн зургийг олон нийтийн сүлжээнд тавьсан байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
16
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.