Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Таны эрүүл мэндийг аажмаар хөнөөж буй 20 хүнс №1

Таны өдөр тутам идэж буй зарим хүнс таны эрүүл мэндийг чимээгүй хөнөөж байгааг та мэдэх үү?


Таны өдөр тутам бүр идэж буй зарим хүнс таны эрүүл мэндийг чимээгүй хөнөөж байгааг та мэдэх үү?
 
www.healthyandpretty.com сайтаас хүний амьдралыг аажмаар хөнөөж буй 20 хүнс нэрлэжээ. Эдгээрээс эхний 10 хүнсийг та бүхэнд танилцуулъя. Бидний олонх нь эдгээр хүнснээс заримыг нь, харин зарим нь ихэнхийг нь хэрэглэдэг.
 
Хэрэв та доорх 10 хүнснээс өдөр тутам хэрэглэдэг бол, сонголтоо өөрчилж, эрүүл мэнддээ анхаараарай.
 
1.  Лаазалсан улаан лооль 
 
 
Лаазалсан улаан лоолийг "чимээгүй хөнөөгч" гэхэд хэлсдэхгүй. Үүнд чихрийн шижин, таргалалт, зүрхний эмгэг, шүд цооролт өвчнийг дэмждэг чихрийн өндөр агууламж бий. Лаазалсан улаан лооль хэрэглэхийн оронд шинэхэн улаан лоолиор хоолны сүмсээ бэлдэж, сахар давсаа өөрийн мэдрэмжээр тааруулж, амтлахыг хичээгээрэй. Эсвэл бага чихрийн агууламжтай бүтээгдэхүүн сонговол зохистой.
 
2.  Хийжүүлсэн ундаа
 
 
Нүүрсхүчил ихтэй уух зүйлс нь бас нэгэн эрүүл мэндийн дайсан. Тэдгээр нь таны арьс, цусан дахь сахарын хэмжээ, гормон болон сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг байна. Хэдий витамин агуулсан гэж сурталчилдаг ч бүгд л сахар, хадгалах болон будагч бодис агуулсан байдаг. Тэгвэл та сахаргүй төрөл нь байдаг шүү дээ гэх байх. Энэ нь онт сахаргүй гэсэн үг биш. Сахар, амт оруулагч хэрэглэсэн гэсэн үг. Тиймээс холигч, шүүс шахагч аваад өөртөө уух зүйлээ бэлдэж уувал сайн. Хэрэв танд хийжүүлсэн ууж буй мэдрэмж хэрэгтэй бол гараар бэлдсэн жүүс дээрээ жийжүүлсэн ус нэмэхэд болно.
 
3.  Сахар
 
 
Хэрвээ та амттанд дуртай нэгэн бол энэ хүслээ дарах олон эрүүл арга бий гэдгийг санаарай. Сахар нь маш ихээр донтуулдаг ба таргалуулж, зүрхний өвчин бий болох эх суурь болдог.  Сахараас зайлсхийж чихрийн шижин, хорт хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чцухал. Сахарын оронд аяга дүүрэн жимс идэж, зөгийн бал хэрэглэж заншихийг зөвлөж байна. 
 
4.  Утсан мах
 
 
Салями, хиам, гахайн мах зэрэг утсан мах нь натри болон удаан хадгалдаг бодисоор дүүрэн байдаг. Эдгээр бодисууд нь хорт хавдар үүсгэх, зүрх судасны өвчин болон чихрийн шижин өвчний суурь болдог. Мөн зан авирын асуудалд нөлөөлж, хүүхдэд суралцах бэрхшээл бий болгодог. Эдгээр эрсдлээс өөрийгөө хамгаалахын тулд ойролцоох дэлгүүрээсээ махаа авч, өөрөө бэлдэж хэрэглэхийг зөвлөж байна. 
 
5.  Ургамлын тос 
 
 
Ургамлын тос нь бидний амьдралын нэгэн хэсэг гэдэгтэй та санал нийлэх биз. Гэвч зарим ургамлын тос нь генетекийн өөрчлөлттэй бодис агуулсан байдаг ба энэ нь хэдий хугацаанд хүний биед сөргөөр илэрхийг хэн ч мэдэхгүй. Түүнчлэн ургамлын тос нь хорт хавдар, зүрхний шигдээс, таргалалт, зөнөгрөх өвчин үүсгэх тун аюултай транс тос агуулдаг. Үүний оронд оливийн тос, кокосны тос, авокадо жимсний тос зэргийг хэрэглэвэл тустай. 
 
6.  Маргарин
 
 
Маргарины талаар сайн, муу гэх олон мэдээлэл явдаг. Тэгвэл маргарин нь хүний эрүүл мэндэд хамгийн их хортой хүсний нэг. Маргарин нь маш бага хэмжээний цөцгийн тос болон устөрөгчийн нэгдэл юм. Тэгэхээр энэ нь цэвэр химийн найрлага гэсэн үг. Мөн транс тос агуулсан нь өөр нэгэн хор хөнөөл нь гэж хэлж болно. Энэ нь зүрхийг гэмтээж, цусны өтгөрөл явуулж, холестрилийн түвшинг бууруулдаг.  Үүний оронд илүү эрүүл, цэвэр цөцгийн тос сонгох хэрэгтэй. Маргарины хэрэглээгээ бүр мөсөн зогсоож, олив болон авокадо жимсний тос, цөцгийн тос хэрэглэж заншаарай. 
 
7.  Хотдог 
 
 
Хотдог болон түүнтэй ижил төрлийн утсан давсалсан мах нь олон төрлийн хадгалалтын бодис агуулдаг тул эрүүл мэндэд муу. АНУ-ын "Эм ханган нийлүүлэлтийн хороо"-ны судлаачид хотдог идэхийн муу нөлөөг тамхитай хүртэл харьцуулж байжээ. Хотдог нь өндөн тунгаар натри болон хорт бодис агуулдаг ба хорт хавдар үүсгэх суурь болдог байна. Хэрвээ хотдог идэхээ зогсоож чадахгүй байгаа бол ядаж органик, химийн өөрчлөлтгүй махаар хийснийг сонгох хэрэгтэй. 
 
8.  Чипс 
 
 
Их тосонд шарсан бүх бүтээгдэхүүн тун аюултай акримилид бодис агуулдаг. Чипс яг л адилхан. Акримилид нь бүдүүн гэдэсний, хөхний,  түрүү булчирхайн хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс савласан чипсээс татгалзан, гэртээ эрүүл аргаар бэлдэж идэхийг хичээгээрэй. Бага зэргийн оливийн тосонд төмсөө нимгэн хэрчээд чимх дас хийн шарх шүгээндээ болгоод идэж болно. 
 
9.  Савласан салат амтлагч 
 
 
Савласан салат амтлагчид нь сахар, будаг оруулагч бодис, сироп их хэмжээгээр агуулсан байдаг. Хэрвээ гараар бэлдсэн ногооны салатдаа савласан амтлагч хийх л юм бол таны идэж буй эрүүл хоол ууттай чипс, хотдог болж хувирна. Үүний оронд салатаа өөрийн гараар бэлдсэн амтлагчаар амтлавал сайн. Жишээ нь лимоны шүүс, алимны цуу, оливийн тос зэргийг хэрэглэж болно. 
 
10.  Сахар орлуулагч 
 
 
Битгий. Сахар орлуулагч нь сахараас ямар ч ялгаагүй. Бараг илүү муу нөлөөтэй. Сахар орлуулагч нь гурван төрлийн хорт бодис агуулдаг. Хэдий илчлэг нь бага ч чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин, зүрхний эмгэг, бодисын солилцооны хам шинжийг түргэсгэдэг. Сахаргүй бохь гэсэн тэмдэглэгээтэй бохинд хүртэл аспарте гэх аюултай бодис агуулагддаг. 
 
Үргэлжлэл бий.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
18
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.