Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өрөөсөн оймс ашиглах 5 шилдэг арга

Та мэдээж өрөөсөн нь олдоно гэсэн итгэл найдвараар олон жил оймсоо хадгалж болно.


Оймс алга болох "үзэгдэл" олон зуун жилийн өмнөөс өдий хүртэл үргэлжилж байгаа. Ялангуяа өрөөсөн нь алга болох тохиолдол элбэг. Сэтгэл зүйч Саймон Мур, доктор Жефф Элис нар оймс алга болох магадлал угаалгын машины хэмжээ, угаалга хийдэг давтамж, танай байрны оршин суугчдын тоотой шууд хамааралтай гэдгийг батлан гаргасан байдаг. Харамсалтай нь эрдэмтэд хэчнээн нотолгоо гаргалаа гээд оймс алга болсоор байна. Та мэдээж өрөөсөн нь олдоно гэсэн итгэл найдвараар олон жил оймсоо хадгалж болно. Үгүй бол энд гарах 5 аргаар маш ашигтай хэрэглэж болох юм. 

Нүүхэд

Нүүнэ гэдэг хөрөнгө мөнгө, цаг зав их зардаг ажил. Янз бүрийн хайрцаг, уут хайгаад гүйж л байсан биз дээ. Тэгвэл яг энэ үед өрөөсөн оймс хэрэг болно. Оймснууддаа хагарах аюултай дарсны хундага, стакан, аяга, том хөлтэй бол тавгаа ч хийж, найдвартай хадгалж чадах юм. Харин шинэ байрны найран дээр зочиддоо энэ талаар яриад хэрэггүй шүү.

Өвөл

Урт оймсоо машины толь арчигчдаа углахад л өвлийг хөлдөлгүй өнөтэй давна. Мөн машин халж байх зуур өрөөсөн оймсоороо цанатсан шилээ арчаарай. 

Спортын дасгал

Өрөөсөн оймс спортын дасгалын хэрэгсэл болон дахин амьдарч болно. Энд гарсан шиг хайчлаад резинээр нь та гар утас тогтоогч болгон ашиглахад бэлтгэл дасгалын үеэр гар утас чинь хэзээ ч унахгүй.

Цэвэрлэгээ

Эрэг шураг, ээмэг бөгж гээд жижиг эд зүйлс унахад хайж олох тун хэцүү. Ор, ширээн доогуур орсон энэ зүйлс тоос сорогчийн "ходоодонд" үлдсэн амьдралаа өнгөрүүлэх нь олонтаа. Харин та тоос сорогчийн хоолойнд оймсоо углаад буйдан, ширээ, ер нь танай гэрт ямар тавилга байдаг вэ, бүгдийнх нь доогуур нэг аялуулаад үз. Алтан ээмэг, бөгж чинь тоос сорогчид залгиулалгүй аврагдана. 

Гэрийн амьтдад

Пять способов использовать носок, если второй потерялся

Өрөөсөн ч гэсэн цэвэрхэн, ганган оймсоор гэрийн тэжээмэл амьтан, нохой, муурандаа хувцас хийж өгч болно. Ялангуяа мэс засалд орсон болон сфинкс үүлдрийн бээрэмтгий амьтдад тун тохиромжтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.