Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Авьяаслаг монголчууд"-ын Бердибек Даулетбекулы Казахстанд суралцахыг хүсдэг

Одоо гол зорилго нь "Mongolia’s got talent" шоунд амжилттай оролцох.


Бердибек Даулетбекулы Казахстаны радиод ярилцлага өгсөн байна. 

"Радио Азаттык" Нуртай ЛАХАНУЛЫ

Монголын нийслэл Улаанбаатарт амьдардаг казах залуу Бердибек Даулетбекулы "Mongolia’s got talent" шоунд оролцож байгаа. Залуу дуучин, хөгжмийн зохиолч тэрбээр бидэнд ярилцлага өгөн, ирээдүйн төлөвлөгөө, уран бүтээлийнхээ талаар дэлгэлээ.
"Mongolia’s got talent" шоуны эхний шатанд түүнд бүх шүүгч нар өндөр оноо тавьсан тул дараагийн шатанд шалгараад байгаа.  Бердибек Даулетбекулы казах, монгол хэл дээр дуулсан юм.

Анхны дуугаа 21 настайдаа

Энэ жил 26 настай Бердибек Даулетбекулы Баян-Өлгий аймагт төрсөн. Улаанбаатарын Урлагийн сургуулийг найрал дууны удирдаач мэргэжлээр төгссөн. Одоо нийслэлийн нэгэн сургуульд багшилдаг. Бердибек Даулетбекулы казах, монгол хэл дээр шүлэг бичдэг, монгол дуунаасаа бага зэрэг орлого олдог гэнэ. 
Дунд сургуульд байхдаа тэр концерт, баяр ёслол дээр дуулдаг байжээ. Гэхдээ дуучин болно гэж бодож байгаагүй. Дунд сургуулиа төгсөөд аав шигээ эдийн засагч болохын тулд их сургуульд сурна гэж бодож байв. 

"Дунд сургуулиа төгсөөд би их сургуулийн элсэлтийн шалгалт өгөхөөр аймгийн төв Өлгийд ирсэн. Эдийн засгийн сургуульд бүртгүүлэх гээд байж байтал манай нэг хамаатан урлагийн сургуульд миний бичиг баримтыг өгчихсөн юм. Ингээд шоу менежмэнт чиглэлээр суралцаж эхэлсэн. Харин дараа нь багш маань намайг найрал дууны удирдаачийн ангид оруулсан"

Бердибек Даулетбекулы анхны дуугаа 21 настайдаа бичсэн. Дараа нь ангийнхаа оюутнуудын хүсэлтээр монгол хэлээр дуу бичиж эхэлжээ. 

"Намайг дуу зохиодог гэдгийг мэдээд л ангийнхан маань монгол дуу бич гэж ятгаж эхэлсэн. Казах хүн монгол хэлээр дуу зохиох нь ямар болохыг харах нь тэдэнд сонин байсан байх. Монгол дууны бүтэц хэцүү биш, 5 ноотон дотор бичихнэ. Эхний дуу найзуудад минь маш их таалагдсан. Надад ч сайхан байлаа. Ингээд л хоёр хэл дээр дуу зохиож эхэлсэн дээ"

Монголд алдартай казах дуучин цөөхөн

Бердибек Даулетбекулы оюутан ахуй цагтаа олон уралдаан тэмцээнд орж, шагнал хүртэж байсан. Монгол дуу ч түүнд олон бий. Түүний зохиосон дууг Монголын алдартай дуучид ч дуулдаг. 

"Монгол дахь казах дуучид казах хэл дээр дуу бичээд, клип хийхэд хэцүү. Яагаад гэвэл Монголд дууны сайн аранжировк хийх чадалтай казах мэргэжилтэн цөөхөн. Байлаа ч хэт үнэтэй. Аранжировк хийдэг монгол мэргэжилтнүүд нь казах дууны ул үндсийг ойлгохгүй. Энэ бол нэгдүгээрт. Хоёрдугаарт: Монголд урлагаар алдаршаад, урлагаар хөрөнгө, мөнгө олсон казах дуучин маш цөөн. Манай ихэнх дуучин өөр ажил эрхэлж, амьдардаг. Хэрэв казах дуучин дуулна гэх юм бол би дуунуудаа үнэгүй өгөхөд бэлэн байна. Гуравдугаарт: Монголд сайн монгол дуучин хангалттай олон, тэд ч нийгэмд байр суурьтай"

Монгол дахь казах хөгжмийн зохиолчдын уран бүтээл монгол дуутай адилхан болж байгаатай тэр санал нэгдсэн.

"Жишээ нь, Хятадын казахуудын дууг сонсохоор хятад зүйл мэдрэгдээд байдаг. Тийм болохоор амьдарч байгаа орчин заавал нөлөөлдөг нь харагдаж байна. Миний дуунд ч монгол дууны нөлөө байгааг би мэдэрдэг. Яагаад гэвэл би Монголд өссөн, боловсрол эзэмшсэн, энд амьдарч байгаа хүн. Яаж ч зугтах гээд чадахгүй" 

Бердибек Даулетбекулы Казахстанд суралцахыг мөрөөддөг. Одоо гол зорилго нь "Mongolia’s got talent" шоунд амжилттай оролцох. Монгол дахь казах түмэн түүний зохиосон "Ғазиз ана", "Біз біргеміз", "Сезім гүлі", "Наурыз" дуунуудад дуртай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Татарстанд энэ жил Алтан Ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ
2
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
3
2018.12.07
Тэд бидний тухай | Японы КООСЭН ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
7
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.