Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Автомашинтай жагсагчид жагсаалаа зогсоов

Ерөнхий сайд У.Хүрэлсүх машинтай жагсаал зохион байгуулагчдын төлөөлөлтэй уулзлаа.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх машинтай жагсаал зохион байгуулж байгаа иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Бензин, шатахууны үнэ өсч, энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөн, иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байгаа учир төр, засаг дорвитой арга хэмжээ авахыг шаардан иргэд автомашинтай жагсаал зохион байгуулж байгаа юм. Тэд  шатахуун түгээх газрууд шатахуунаа дутуу шахдаг, хуурамч бензин үйлдвэрлэдэг, импортлогч аж ахуйн нэгжүүд төр, засагт шахалт үзүүлж мөнгө авдаг, үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг зэргийг уулзалтын үеэр хөндлөө.

Үнэ нэмэгдсэн нь иргэдийн амьдралд хүнд тусч байгаа гэдэгтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх  санал нэг байгаагаа илэрхийлэв. Шатахууны үнийг Засгийн газар хатуу тогтоож барих боломжгүй, харин Онцгой албан татварыг тэглэх зэргээр тодорхой зохицуулалт хийж байгааг хэлэв. Цаашид газрын тос боловсруулах үйлдвэрээ аль болох богино хугацаанд ашиглалтад оруулж хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангах нь хамгийн чухал гэж гэдгээ хэллээ.

Шатахуун түгээх газрууд дутуу шахдаг, хуурамч бензин үйлдвэрлэдэг зэргийг тухай бүр нь шалгаж, хариуцлага тооцдог байхыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад үүрэг болголоо. “Төрийн хяналтын байгууллагаас гадна иргэдийн хяналт  чухал. Иймээс шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллая” гэлээ.

Сүүлийн хэд хоног Төрийн ордон тойрч эсэргүүцлээ илэрхийлсэн автомашинтай жагсагчид жагсаалаа зогсоож байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ёсоор мэдэгдлээ. Мөн иргэд шатахууны болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гэхээсээ илүү нийгэмд шударга ёс үгүйлэгдэж байгаад бухимдаж байгааг уламжлав. Шударга ёс тогтоохын төлөө зүтгэж байгаа Ерөнхий сайдыг автомашинтай жагсаалд оролцсон иргэдийн ард байгаа 20 гаруй мянган хүн дэмжинэ гэдгийг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
24
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.