Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголчууд дэлхийд антибиотикийн хэрэглээгээр тэргүүлж байгаа нь түгшүүртэй

Хүчтэй антибиотик байнга хэрэглэснээр эмэнд нянгийн тэсвэржилт үүсдэг байна.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн хэт хэрэглээний улмаас зарим өвчний эдгэрэлт буурч, өвчний нян бактери улам тэсвэртэй болж байна гэж анхаарууллаа. Швейцарийн Женев хотноо гаргасан тус байгууллагын илтгэлд антибиотикийн хэргэлээг багасгахыг улс орнуудад уриалсан байна. Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирүс гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг. Мөн хүчтэй антибиотик байнга хэрэглэснээр эмэнд нянгийн тэсвэржилт үүсдэг байна. 

ДЭМБ-ын илтгэлд дэлхийн 65 оронд хийсэн судалгааг хавсаргасан байна. Зарим улс оронд антибиотик хэт хэрэглэж байхад зарим оронд дутагдалтай байгааг онцолжээ. Европт 1000 хүнд өдөрт дунджаар 17,9 тун ногдож байна. 
ДЭМБ-ын шинжээчдийн судалгаагаар дэлхийд антибиотикийг хамгийн их хэрэглэдэг улс нь Монгол болж таарчээ. Манай улсад 1000 хүнд өдөрт дунджаар 64,41 тун ногдож байгаа нь 2-рт жагссан Ираны үзүүлэлтээс бараг 2 дахин их байна. Харин Бурундид 1000 хүнд өдөрт дунджаар 4.4 тун оногддог байна. Ингэхээр манай улс Бурундигаас 16 дахин их хэрэглэж байна гэсэн үг юм. 
ДЭМБ-иас "Антибиотикийг эмчийн жороор л олгох ёстой. Хэт хэрэглэснээр өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог. Их хэрэглэснээр өвчин эдгэдэг гэж бодож болохгүй" гэж анхааруулжээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
31
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.