Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ГССҮТ мэс заслын шинэ арга нэвтрүүлжээ

Эмчилгээний өндөр үр дүнтэй байдаг аж.


ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан “Эгэм далны холбоосны урагдал, гэмтлийг зангуут түгжээ ашиглан сэргээх” мэс заслын аргыг нэвтрүүлэн ажиллаж эхэллээ.

Эрүүл мэндийн технологийн хөгжил нь эмнэлгийн шатлал бүрд тохирсон эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх болон эрүүл мэндийн мэдээллийн өртөг зардал хямд, хүртээмжтэй хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан дэлхийн жишигт ойртуулах боломж бололцоог олгосоор ирсэн юм.

Хагалгаа хийсэн баг бүрэлдэхүүн:

Гар сарвуу бичил мэс заслын тасаг, ахлах зэргийн эмч Л.Нанжид
Эрчимт эмчилгээ, мэдээгүүжүүлгийн тасаг, тэргүүлэх зэргийн эмч Ж.Түмэнөлзий
Яс Үений Гэмтлийн 2-р тасгийн их эмч С.Батсүх
Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч Б.Жавзандулам
Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч М.Амгаланпүрэв
Мэдээгүүжүүлгийн тасгийн сувилагч П.Хулан

Дашрамд сонирхуулахад, энэхүү гэмтлийн мэс засал эмчилгээг уламжлалт ил аргаар дэгээ хэлбэрийн ялтсаар эгэм далны холбоосыг сэргээж байжээ. Мэс заслын дараа  мөрний өвдөлт, мөрний хөдөлгөөний хязгаарлалт, дэгээ ялтас мултрах, шархны үрэвсэл зэрэг санал гомдол бүртгэгдсээр байдаг. Харин нэг удаагийн зангуут түгжээ товчтой материалыг ашиглан эгэм далны холбоосыг хагас ил аргаар сэргээх мэс засал нь эмчилгээний өндөр үр дүнтэй байдаг аж.

Үүнд:
Мэс заслын дараах өвдөлт бага
Үений хөдөлгөөний үйл ажиллагаа эрт сэргэнэ
Зөөлөн эдэд хөнөөл багатай
Мэс заслын дараах сорви бага үүсдэг
Үйлчлүүлэгчийн эмчилгээний дараа сэтгэл ханамж өндөр
Мэс засал эмчилгээний дараа хүндрэл бага
Мэс заслын шарх анхдагчаар 7-10 хоногт бүрэн эдгэрнэ
Үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар эрт сэргэж байна.
Ор хоног (2-4) болж буурсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
6 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
47
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.