Хайх зүйлээ бичнэ үү

мин

Видео: Хөлөө хугалсан япон тамирчин мөлхсөөр барианд орлоо

Айдагийн ард цусан зам үлдэнэ. Хатуу зам дээр мөлхөж байгаа тул хоёр өвдөг нь зулгарч, цус асгарчээ.


Бууж өгөх амархан. Харин ямар ч аймшигтай зүйл тохиолдсон ч бууж өгөлгүй тэмцэх нь  хүний жинхэнэ чанарыг таниулдаг зүйл юм. Өнгөрсөн сард Японд болсон буухиа гүйлтийн тэмцээний үеэр 19 настай оюутан охин Рэй Айда сэтгэлийн хүч ямар байдгийг даян дэлхийд яруу тод харууллаа. 
Рэй Айда Экиден буюу Японы уламжлалт гүйлтийн тэмцээнд оролцсон. Энэхүү тэмцээн нь багууд буухиа гүйлтээр өрсөлддөг бөгөөд япончуудын хамгийн үзэх дуртай спортын төрлийн нэг юм. 
Фүкүокад 10-р сарын 21-нд явагдсан Экиден тэмцээнд 27 баг оролцож, 14 нь Японы АШТ-ий финалын шатанд шалгарах ёстой байлаа. 
Айда буухиагаа 35 дахь км дээр авч, гүйж байгаад өрсөлдөгчдөө түлхүүлээд унасан юм. Хөл нь гишгэж болохгүй байсан тул тэр дөрвөн хөллөн мөлхлөө. Бариа хүртэл 200 метр дутуу. Багийн анддаа буухиагаа дамжуулахгүй бол баг нь хасагдана. Ингээд л эр зоригтой япон охин мөлхөөд байлаа. 

Бариан дээр хүлээж зогсох багийн нөхөр нь нулимс асгаруулан хүлээсээр. Айдагийн ард цусан зам үлдэнэ. Хатуу зам дээр мөлхөж байгаа тул хоёр өвдөг нь зулгарч, цус асгарчээ. Ямар ч гэсэн тэр мөлхсөөр барианд орж, буухиагаа дамжуулж чадсан. Үзэгчид алга ташин, ихэнх нь нүдэндээ нулимстай. 
Тэмцээний дараа эмнэлгийн үзлэгээр Рэй Айдагийн хөл хугарсан байсан нь тогтоогдсон юм. 

Айда одоо эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд 3 сарын дараа л явч чадах гэнэ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
2
1 цагийн өмнө
Монголын жүдочид Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
3
2 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
27
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.