Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хөлбөмбөг: Тайвань - Монгол 2:1

"Талын хөх чононууд" маань оноо авч чадсангүй.


Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа өрсөлдөж байгаа Монголын шигшээ баг өчигдөр тэмцээний хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Тайваний эсрэг хийлээ.

Манай шигшээ энэ тоглолтод заавал оноо авч байж, хоёрдугаар шатанд шалгарах боломжоо хадгалан үлдэх байсан ч тоглолтын үр дүн ялангуяа эхний 10 минут хүссэн шиг байсангүй.

Тодруулбал, Тайваний шигшээ багийн турк гаралтай довтлогч Онур Доган 8, 10 дахь минутад дараалан гоол оруулан, зохион байгуулагч орны баг 2:1-ээр Монголын шигшээг хожсон юм.

Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатны шилдэг тоглогч Н.Цэдэнбал тоглолтын 62 дахь минутад өөрийн нэрийн хуудас болсон хүчтэй цохилтоор тооны харьцааг 2-1 болгосон ч "Талын хөх чононууд" маань оноо авч чадсангүй.

Сүүлийн тоглолтод Хонконгийн багийг хожоод ч хоёрдугаар шатны баг болж чадахгүй ч олон улсын тавцанд хийж буй тоглолт бүр манай залууст туршлага болон үлдэж байгаа нь дамжиггүй гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
39
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.