Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хаан ширээ горилсоор байгаа Ханхүү Чарльз 70 нас хүрлээ

Хэрэв Чарльз эрүүл мэнд байх юм бол ээж нь түүнд 2021 онд хаан ширээг өгч магадгүй гэсэн яриа бий.


Их Британийн хаан ширээ залгамжлагч ханхүү Чарльз 70 нас хүрлээ. 

Тэр бол Корнуолийн бээс, Чарльз Филипп Артур Жорж Виндзор, тэр бол Уэльсийн ханхүү. Ханхүүгийн тэгш ойг тохиолдуулан түүний амьдралын баримтуудаас дэлгэе.

Чарльз Филип Артур Жорж 1948 оны 11-р сарын 14-нд ээжийгээ Их Британийн Хатан хаан болохоос 5 жилийн өмнө төрсөн. 

Ханхүү Чарльз 1952 оны 2-р сарын 6-нд хаан ширээг залгамжлагч болсон. Энэ олон жил өнгөрсөн ч тэр хаан ширээнд суугаагүй хэвээр. Учир нь Елизавета II хатан хаан энх тунх хэвээр, тэтгэвэрт гарах бодолгүй байгаа билээ. Багадаа Чарльз аавтайгаа муудалцаад "Намайг ирээдүйн Эзэн хаан гэдгийг битгий мартаарай" гэж хашгардаг байсан гэдэг. Хэрэв Чарльз эрүүл мэнд байх юм бол ээж нь түүнд 2021 онд хаан ширээг өгч магадгүй гэсэн яриа бий. Елизавета II тэр үед 95 настай байх юм. 

Дунд сургуульд байхдаа тэр ангийнхантайгаа таардаггүй, хичээлдээ муу хүүхэд байлаа. Өвөрмөц төрхтэй тул Дэлдэн, Диснейн хүүхэлдэйн киноны зааны тугал Дамбо гэсэн хочтой. Тооны хичээлийн шалгалтандаа 3 унаж байсан удаатай.

Чарльз багаасаа зан ааш муутай хөвгүүн байлаа. Томчуудын үдэшлэгт түүнийг оруулахгүй болохоор тэдний юу ярьж байгааг сонсохоор ханын розетканд чихээ наагаад зогсож байсан гэдэг. Хүү Харри нь түүний энэ занг өвлөн авсан бололтой байнга хэрүүл шуугианд ордог байв. 

Ханхүү маш том гартай. Елизавета II нэгэн удаа "Түүний гар маш том, гэхдээ урт хуруутай сайхан гар. Минийхээс огт өөр, аавынхаа гартай бол бүр тэс ондоо" гэж хэлж байв.

Хаан ширээг залгамжлагч Чарльз олон талын хоббитой. Поло сайн тоглодог, уран зураг зурж, цэцэг тарьдаг. Архитектурын талаар хэд хэдэн ном бичиж, экологийн баримтат киноны зохиол бичсэн хүн. Байгаль хамгаалах үйлсэд байгуулсан гавьяаг нь үнэлж, шинэ төрлийн мэлхийг түүний нэрээр нэрлэжээ.

Чарльз машинаа өөрөө жолооддог, арчилж, цэвэрлэхдээ ч хүний гар хүргэдэггүй. 21 насны төрсөн өдрөөрөө ээжээсээ бэлгэнд авсан Aston Martin машинаа англи дарсаар хийсэн био түлшээр цэнэглэдэг. Jaguar, Range Rover болон бусад машиндаа ургамлын тосноос гарган авсан био түлш хийдэг байна. 

Чарльз хачирхалтай олон зуршилтай. Тэр өдөр бүр 16-17 цагийн хооронд өндөг иддэг. Тогооч нар өндгийг яг 4 минут л чанах ёстой. Нэг дор 7 өндөг чанах бөгөөд ханхүү хамгийн сайн нэгийг нь л сонгодог. 

Хүрэм болгоны халаасанд нь тэмдэглэлийн дэвтэр, үзэг заавал байх ёстой. Толгойд нь үе үе гэнэт төрдөг агуу санаануудаа бичиж авахын тулд тэр. 

Тэр Дракула гүнгийн удам гэж үү? Батлах аргагүй ч Их Британийн хэвлэл түүнийг вампирийн эхлэл болсон Румыний язгууртан Влад Цепешийн удам гэж бичсэн байдаг. 

Ханхүү Чарльз Дианатай гэрлэхийг хүсээгүй нь түүний амьдралын гол эмгэнэл байлаа. Тэр Камилла Паркер-Боулзд хайртай байсан ч ээж нь хүчээр Дианатай гэрлүүлсэн юм. Чарльз Диана нарын амьдрал там байсан гэдгийг олон жилийн хойно л ард түмэн мэдсэн билээ. Их Британийн ард түмэн Дианад хайртай байсан тул Чарльзийг олон жил шүүмжилсэн. 

Ханхүү хайрт Камиллатайгаа 2005 онд л гэрлэж чадсан. Маш их шүүмжлэл, дарамт шахалтыг сөрөн зогсож, олон жилийн хойно аз жаргалаа авч чадсан.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.