Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Кисэносато тэмцээнийг орхиж, Кюүшюүд ёкозүна үлдсэнгүй

Кисэносато ганц аваргын хариуцлага, үүргийг дааж чадсангүй.


Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё нэг ч аваргагүй үргэлжлэн явагдах боллоо. Хакүхо, Какаүрюү нар тэмцээний эхнээс гэмтлийн улмаас барилдаагүй бол япон аварга Кисэносато гэмтэж бэртээгүй ч эхний 4 өдөр дараалан ялагдсан тул арга буюу тэмцээнээс гарсан байна. Тэмцээний өмнөх бэлтгэл дээр тун сайн байсан Кисэносатог шинжээч, ояката нар өндөр үнэлж байсан билээ. Монголын хоёр аварга зодоглоогүй тул сүмо тайлбарлагч Майноүми "Энэ башё Кисэносатогийнх болно" гэж "мэргэ" тавьж, Кисэ өөрөө ч "Түрүүлэх болно" хэмээн амлаж байлаа. Гэвч Кисэносато ганц аваргын хариуцлага, үүргийг дааж чадсангүй. Бэлтгэл ханаж, гол өрсөлдөгчид нь эзгүй байсан ч сэтгэл зүй дутуун улмаас сандарч тэвдсээр эхний 4 өдөр дараалан унасан билээ. 

Тагоноүра ояката "Өчигдөр орой бид хоёр 15 минут хэртэй ярилцаад тэмцээнийг орхихоор шийдлээ. Тэмцээний эхний өдөр унахдаа баруун өвдгөө гэмтээсэн. Кисэ "Ингээд дуусмааргүй байна. Дахиад нэг боломж олгооч" гэж хэлсэн. Их юм яриад байдаг хүн биш болохоор энэ үгийг нь сонсоод дараагийн тэмцээнд үхэх сэхэхээ үзнэ гэсэн хүсэл зоригийг нь мэдэрсэн" гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Дээд зиндаа

Хакүхо гэмтэл Ёкозүна Какүрюү гэмтэл
Кисэносато 0-4
Гоэйдо 2-2 Озэки Такаясү 4-0
Озэки Точиношин 3-1
Митакэүми 2-2 Сэкивакэ Ичиножёо 1-3
 Такакэйшёо 4-0 Комүсүби Кайсэй 0-2-2
Миёогирюү 2-2 М 1 Хокүтофүжи 2-2
Точиоозан 4-0 М 2 Тамаваши 2-2
Нишикиги  0-4 М 3 Рюүдэн 1-3
Шёодай 2-2 М 4 Ёшиказэ 2-2
Чиёотайрюү 3-1 М 5 Асанояма 2-2
 Таканоива 1-3 М 6 Кагаяки 2-2
Аби 3-1 М 7 Шёохозан 2-2
Икиой 1-3 М 8 Такарафүжи 1-3
 Котошёогикү 3-1 М 9   Дайэйшёо 3-1
 Саданоүми 3-1 М 10 Ютакаяма 0-4
Чиёонокүни 1-3 М 11 Окиноүми 3-1
 Аойяма 2-2 М 12   Эндо 2-2
Ооношёо 3-1 М 13 Таканошёо 1-3
Чиёошёома 2-2  М 14 Дайшёомарү 2-2
Дайамами 3-1 М 15 Мэйсэй 3-1
Араваши 0-4 М 16 Чиёомарү 1-3

Монгол бөхчүүд

Жюүрёо 
Зүүний 2 Дайшёохо Р.Шижирбаяр 3-1
З-8 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-3
З-10 Азүмарюү С.Тодбилэг 2-2
З-12 Миторюү Б.Төрболд 1-3
Макүшита
Б-4 Кагамио Б.Нанжид 1-1
Б-8 Сэйро А.Өнөболд 1-1
Б-12 Кирибаяма Б.Лхагвасүрэн 2-0
Б-18 Гоочёозан Д.Ууганбаатар 2-0
З-23 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 0-2
З-40 Кёкүсоотэн Э.Энхманлай 2-0
З-41 Сакигакэ Я.Баттүшиг 1-1
З-49 Хоошёорюү С.Бямбасүрэн 2-0
Санданмэ
Б-27 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтэл
Б-49 Ёошёояма Б.Анхбаяр 1-1 
З-56 Саданохикари Д.Наранцогт 2-0
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
20
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.