Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Санаев буюу Санаа Тувад ч байртай боллоо

Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол Кызыл хотод 2 өрөө байр бэлэглэж байгаагаа дуулгалаа.


Будапештэд болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 57 кг-ийн жингийн мөнгөн медальт Нурислам Санаевт Казахстаны Актоба хотын захиргаанаас 2 өрөө байр олгосон талаар бид мэдээлсэн билээ. Санаев ОХУ-ын Тувагийн уугуул ч 2014 онд иргэншлээ сольж, Казахстаны багийн өмнөөс барилдах болсон юм. 2016 онд Артас Санаа гэдэг тува нэрээ Нурислам Санаев болгон өөрчилсөн.
ДАШТ-ий дараа Нурислам Санаев эхлээд суугуул нутаг Казахстанд очсон. Дараа нь төрсөн нутаг Тувадаа иржээ. Тувагийн Кызыл хотын нисэх буудалд найрал хөгжим эгшиглэн, Тувагийн баатарлаг хүүгээ угтан авлаа. Нисэх буудлаас 10 хар жийп машины цуваа түүнийг аван хөдөлсөн бөгөөд дугаарынх нь оронд "Артас Санаа аварга" гэсэн бичигтэй байв. 

Санааг Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол хүлээн авч уулзан, ДАШТ-д гаргасан өндөр амжилтыг үнэлэн, Кызыл хотод 2 өрөө байр бэлэглэж байгаагаа дуулгалаа. Бэлэг гардуулсны дараа Шолбан Кара-оол Артаст тува хүүхдүүдтэй мастер класс хийх санал тавиад, эх орондоо байн байн ирж, эрч хүч авахыг хүсэн ерөөлөө. Төрийн тэргүүнтэйгээ уулзсан Артас Санаа гол зорилгоо "Токио 2020" наадмын алтан медаль гэж тодорхойлсон байна. 
Артас ДАШТ-ий өмнө Казахстаны Актоба хотод ивээн тэтгэчийнхээ гарт амьдарч байсан юм. Харин дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэнийхээ дараа Актоба хотод байртай болсон. Ийнхүү тува залуу уугуул, суугуул хоёр нутагтаа хоёуланд нь байртай боллоо. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
14
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.