Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

4500 юаниар үсээ засуулдаг нохой

Долоо хоногт 6-8 цагийг Бэттлийн үсийг самнахад зориулдаг.


Гэрийн тэжээмэл амьтан гэдэг эзнийхээ хувьд гэрбүлийн нэгэн гишүүн л гэсэн үг. Тэднийг эрхлүүлж, халамжилж, хайрлаж байхгүй бол болохгүй. Гэхдээ заримдаа "эзний хайр" нь хэтрэх үе бий. 

Жишээ нь: Хятадын 29 настай залуу  Кевин Чань афган тайга нохойндоо хэдэн мянган доллар зарцуулаад байна. Түүний нохой ямар ч бүсгүй атаархахаар сайхан үстэй.

Кевин Чань Бээжингийн маркетингийн компанийн захирал. Бэттл нэртэй 3 настай тайга нохойндоо маш хайртай. Бэттлд зориулан гоо сайхны хэрэглэл авахад л тэр 100 мянган юань заржээ. Мөн сар бүр нохойныхоо үсийг засуулж, шампунь авахад 4500 юань үрдэг. 

Долоо хоногт 6-8 цагийг Бэттлийн үсийг самнахад зориулдаг. 

"Бэттлийг худалдаж авах үед л тэр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нохой байсан. Одоо тэр манай гэрбүлийн нэгэн гишүүн. Би түүнд цаг, хөрөнгө мөнгө зарцуулахдаа харамсахгүй"

Бэттл 7 хоногт нэг удаа усанд орно. Гэхдээ зүгээр нэг орохгүй, угаалга, арчилгаа, гоо сайхан гээд бүтэн 8 цаг болдог.

"Би түүнийг биш Бэттл намайг сонгосон. Тиймээс би түүнд хамгийн шилдэг, сайхан бүхнийг өгөх ёстой"

Бэттлийн зургийг аван, олон нийтийн сүлжээнд тавих гэж Чань гэрэл зургийн хичээлд суусан. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
3
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.