Юзүрү Ханюд тусгай хамгаалалт гаргана
"Учир нь фэн охидууд нь автобусанд дайруулж, гэмтэж бэртэх магадлал өндөр байгаа" гэж хэлсэн байна.
Москва хотод энэ сарын 16-нд эхлэх "Rostelecom Cup" уран гулгалтын тэмцээнд оролцох Японы тамирчин Юзүрү Ханюг тусгай хамгаалалтанд авна гэж зохион байгуулагчид мэдээллээ. Бэлтгэл болон тэмцээнд очихдоо түүний сууж явах автобусыг Аюулгүй албаны ажилтнууд дагалдан явах гэнэ.
Москва хотын Спорт, шоу зохион байгуулах газрын захирал Александр Полинский "Москвад Японоос Юзүрүгийн маш олон фэн ирсэн байгаа. Бид тэднийг хавчин шахах гээгүй. Харин тамирчны аюулгүй байдлын төлөө нэмэлт арга хэмжээ авч байгаа юм. Тусгай ажилтнууд Юзүрүгийн автобусанд ч хамт сууж явах болно. Учир нь фэн охидууд нь автобусанд дайруулж, гэмтэж бэртэх магадлал өндөр байгаа" гэж хэлсэн байна.
"Гран-при Rostelecom Cup" тэмцээн Москвад энэ сарын 16-18-нд болно.