Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Видео: ОХУ-д хүүхэд зодсон багшийг ажлаас нь халлаа

Унасан хүүхдийг багш татаж чангаан зодсоор байх аж.


ОХУ-ын Хабаровскийн хязгаарын Комсомольск хотын 37 дугаар сургуульд 9 настай сурагчийг зодож байгаа багшийн бичлэг цахим ертөнцөөр тарсан. 

Иймэрхүү бичлэг үзэхээр орчин үед ухаалаг утсаар бичлэг хийх боломжтой болсонд баярлах ч шиг. Сургуульд гар утас ашиглахыг хориглосон нь буруу ч юм шиг. Хэрэв ухаалаг утас байгаагүй бол энэ хэргийн эд мөрийн баримт гэж байхгүй, хэрэгтэн ч гэм зэмгүй үлдэх байлаа. 

Багшийн хашгарч байгаагаас сонсоход хүү хичээлд саад болсон бололтой. Эмэгтэй багш "Чи хэн бэ? Чамаас би асууж байна. Хэн чамд зөвшөөрөл өгсөн юм" хэмээн уурлаж, толгой руу нь цохин, унагааж байна. Унасан хүүхдийг багш татаж чангаан зодсоор байх аж. Энэ бол 24 жил багшилсан тэргүүний ахмад багш. 
Цахим ертөнцөд гарсан шуугианы дараа Комсомольск хотын захиргаа тун шуурхай арга хэмжээ авлаа. Хотын захиргаанаас өнөөдөр тус багшийг ажлаас нь халснаа мэдэгдлээ. Ахмад багшид эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон байна. Мөн тус сургуульд сэтгэл зүйчид илгээжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
47
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.