Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ц.Намуунцэцэгийн барилдааны бичлэгүүд

Ц.Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд хүрэл медаль авлаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.


“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий манай баг тамирчдын анхны хүрэл медалийг өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд авчирлаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.  

Ц.Намуунцэцэг эхний тойрогт БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7 ялсан. 

Шөвгийн наймд 2016 оны залуучуудын Пан-Америкийн аварга АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан.

Хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга ОХУ-ын Надежда Соколовад 6:8 ялагдсан. 

Хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Азербайжаны Туркан Насироваг оноогоор цэвэр10:0 ялсан юм.

Цогт-Очирын Намуунцэцэг

1996 оны гуравдугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Өлзийт суманд төрсөн. Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин. 2008 онд төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуульд спортын мастер Г.Пүрэвбаатар агсны удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. Одоогийн багш нь гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү. 2013 онд БТСДуС-ийг төгссөн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
18
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.