Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Дэлхийн хамгийн тэнэг 10 хүн

World Stupidity Awards" шагналд илт давамгай тэргүүлсэн дэлхийн хамгийн тэнэг 10 хүнийг танилцуулья.


Хүн төрөлхтөн олон зуун жилийн турш тэнэг үйлдэл хийсээр иржээ. Цаашдаа ч хийх гэнэ. Учир нь  хүн төрөлхтөн эрчимтэй "тэнэг" болж байгааг эрдэмтэд нотолсон байна. Хүний оюун ухааны хэмжээг харуулдаг Флинний шугам удаашраад зогсохгүй ухарч эхэлсэн гэнэ. Ухаалаг утас, интернэтийн буруу гэж хэлж болох ч үнэндээ энэ шугам 1970-аад оны үеэс унаж эхэлжээ. Бүр бүхэл бүтэн улс үндэстнээрээ тэнэгтэж байгаа баримт ч байна. Бүх нийтийн тэнэгтлийн дунд ч ялгардаг онцгой тэнэг хүмүүс бий. Ингээд "World Stupidity Awards" шагналд илт давамгай тэргүүлсэн дэлхийн хамгийн тэнэг 10 хүнийг танилцуулья.

10. Гэри Аллен Баннинг 

4xki4wyv

Дарвиний шагналт Баннинг Алленд энэ шагналыг нэхэн олгосон. 2012 онд Гэри найзындаа ирээд шар өнгийн шингэнтэй соусны сав олж харсан юм. Ухаантай хүн яах байсан бол? Мэдээж дотор нь юу байгааг асууна. Харин Гэри ундаа гэж бодоод шууд уусан. Харамсалтай нь ундаа биш бензин байлаа. Хахаж цацан бензинээ гаргаж, хамаг хувцас нь бензин болж байхад найзууд нь инээлдэн дооглож байв. Гэри тайвшрах гээд тамхи гарган асаахад тэдний инээд нь ханиад болон хувирсан. Шатаж түлэгдсэн тэрбээр эмнэлэгт амьсгал хураасан.

9. Эндрю Хеннелс 

eqo1tija

Олон нийтийн сүлжээнд онгирч сагсуурах нь орчин үеийн хүний гол шинж. Өөрөөр хэлбэл тэнэгүүдийн ялгарах онцлог зан гэвэл зохистой. Эндрю Хеннелс дэлгүүр дээрэмдэхээр зэхэж байгаагаа Facebook хуудсандаа бичиж, сайрхсан. Хутгаар зэвсэглэнэ гэдгээ ч зарласан. Дээрмээс 15-хан минутын дараа Цагдаагийн газраас түүнийг баривчилсан байна. 

8. Гарри Хои Гарри 

gbmuilr4

Гарри Торонтогийн өндөр цамхгийн 24-р давхарт ажилладаг хуульч байлаа. Цамхгийн цонхыг хагалах боломжгүй гэж тэр байнга онгирдог байв. 1993 оны нэгэн нартай өдөр тэр дадлагын оюутнуудад үүнийгээ батлан харуулах гэж оролдсон юм. Хар хурдаараа гүйн, цонхны шилийг мөргөхөд шил хагарсангүй. Гэхдээ бүхлээрээ раамнаасаа салан, Гарритай хамт 24 давхраас унасан түүхтэй. 

7. Лукаш Чойновский 

p5mjs4jt

Ланкаширийн тэтгэврийн хоёр хөгшин аялаж яваад гэртээ иртэл орон дээр нь дээрэмчин унтаж байлаа. Дээрэмчин үнэт эд зүйлсийг нь цүнхэндээ хийчихсэн байсан ч бас тийм яахаа алдсан муу этгээд байсангүй. Гэрийг нь цэвэрлээд, аяга тавгийг нь угааж, бас хүнсний зүйл худалдан авсан байлаа. Хоёр хөгшин Цагдаагийн газарт "Манайх нэг их цэвэр айл биш л дээ. Харин энэ дээрэмчний ачаар ёстой ямар ч тоосгүй гял цал болсон байсан" гэж мэдүүлжээ. "Цэвэрлэгч дээрэмчин" 200 фунт стерлингийн торгууль төлж, 2 жилийн тэнсэн авсан байна.

6. Филипп Контос 

Филипп Контос глупый человек без шлема

Мотоцикл унахдаа дуулга малгай өмсөх ёстой. Харин Америкийн мотоциклчид дуулгагүй явах дуртай. Тэд нэг удаа толгой нүцгэн мотоцикл унах эрхийнхээ төлөө Нью-Йорк мужийн зам дээр жагсаал хийжээ. Нийт 550 хүн оролцсон тус жагсаалын оролцогч Филипп Контос урд яваа мотоциклийг мөргөхгүйн тулд тоормоз гишгээд унаж, замын хашлага мөргөөд амиа алдсан байна. Хэргийн газарт ирсэн эмч нар түүнийг дуулгатай байсан бол амьд үлдэх байсан гэж оношилжээ. 

5. Ник Флинн 

bxca451y

"Fitzwilliam Museum" музейн ажилчдад 2006 он хэзээ ч мартагдахгүй биз ээ. Энэ өдөр Ник Флинн гэгч шатаар бууж байгаад тээгэлдэн унаж, Хятадын үнэтэй 3 ширхэг ваарыг хагалжээ. 300 жилийн настай тус бүр 200 мянган долларын үнэтэй эд. Хятадын бослого, хувьсгал, дэлхийн 2 дайныг эсэн мэнд даваад ирсэн үнэт зүйлсийг жирийн нэгэн тэнэг сүйтгэсэн түүх энэ ажгуу.

4. Рис Оуэн Жонс, Кери Мулз

Австралид аялаж байгаа жуулчид юу хийдэг вэ? Түүхэн дурсгалын зүйл үзэж, дэлгүүр хэсдэг. Харин Уэльсийн жуулчид өөр хүмүүс. Эхлээд тэд архи уулаа, дараа нь Амьтны хүрээлэнд очиж, далайн гахайтай усан санд сэлэн, аварга загас руу гал унтраагч хөөс цацаж, оцон шувууг нь хулгайлсан байна. Маргааш нь шартаж үхэх гэж байсан ч тэд оцон шувуугаа хооллож, буудлынхаа усны өрөөний ваннд сэлүүлжээ. Тэгээд голын шуудуунд тавих гэж яваад цагдаад баригдсан байна. 

3. Шамизо Каньяма 

vim4c2y1

Нарлаг Зимбабвегийн номлогч санваартан Шамизо Бурханаас өөрт нь хүмүүсийг эдгээх чадал хайрласан гэж итгэдэг байв. Тодорхой бус өвчин туссан 5 хүн эдгээж өгөөч хэмээн түүнд хандахад санваартан өөрийг нь газарт булахыг тушаасан байна. Газрын гүнээс эрч хүч авна гэж Шамизо хэлсэн тул тэд түүнийг булчихаад хүлээн сууж. Мэдээж лам үхэж, өвчтэй 5 шоронд оржээ.

2. Жеймс Аллан Одно 

Дэлхийн хамгийн тэнэг дээрмийн хэрэг Английн Абингтон хотод 2012 онд болжээ. Ном хэвлэл зардаг дэлгүүрийг дээрэмдэхээр Жеймс Аллан шийдсэн байлаа. Дээрмийн үеэр тэр хэд хэдэн удаа маскаа тайлж царайгаа камерт үлдээсэн төдийгүй ширээн дээр унан эвдэлж, хаалга нээгээд зугтаж ч чадсангүй. Учир нь татаж онгойдог хаалгыг түлхээд байлаа. Худалдагч бүсгүй тэнэг дээрэмчинд хаалга яаж онгойлгохыг зааж өгснөөр тэр гарч чадсан. Хамгийн тэнэг нь тэр энэ дэлгүүрийг 10 хоногийн дараа ахин дээрэмдэх гэж оролдоод баригдсан. 

1. Дональд Томпсон 

Судья Дональд Томпсон

59 настай Томпсон бол дэлхийн хамгийн тэнэг хүн гэдгийг "World Stupidity Awards" чансаа тогтоосон. Тэр 23 жил шүүхэд ажиллажээ. Шүүх хуралдааны дундуур ч тэр бэлэг эрхтэн томруулдаг аппарат хэрэглээд суудаг байв. Ямар ч хүнд хэрэг шүүж байсан эрхэм шүүгчийн гар аппарат дээр л байдаг байлаа. Шүүхийн хурлыг сурвалжилсан нэгэн сэтгүүлч "Дөнгөж хөлд орсон ач хүүгээ хөнөөлгөсөн өвөөгийн хэргийг хэлэлцэн, бүгд уйлж байхад шүүгч ширээн доороо аппаратаа ажилуулж байлаа" гэж мэдүүлсэн байдаг. Ингээд түүнийг Шүүхийг дорожилсон, шүүхийн танхимд зүй бус үйлдэл хийсэн хэргээр 4 жил хорих ял оноосон байна. 

Дональд Томпсон в тюрьме

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
12
0
0
3
1
0
7

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.02.19 172.69.252.145

Энд чинь утагүй юм

0 Хариулах


Зочин 2019.01.18 66.181.161.30

Ийм хүмүүс ч мэр сэр бий шүү. Намайг 1р курст байхад 4р курсын нэг оюутан ирээд хэл шинжлэлийн багшийг хаана байгааг асуухаар нь (асуусан хүн нь биш өөр багш хичээл орж байгаад түр гараад явсан үед) 5 давхарт байгаа гэсэн чинь ёо 5 давхар уу гээд үрчийж билээ. Манай сургууль 5 биш 4 давхар гэдгийг мэдэхгүй явж байж дээ.

0 Хариулах


Зочин 2020.11.15 172.69.45.135

Тэнэгүүд

1 Хариулах


Зочин 2020.11.15 172.69.45.137

Инээдтэй юм алга

0 Хариулах