Хайх зүйлээ бичнэ үү

мин

Брайан Орсер: Монголын дэмжигч, сонирхогчдод баярлалаа гэж хэлье

Юзүрү Ханюгийн дасгалжуулагч Брайан Орсертой ярилцлаа.


Арваннэгдүгээр сарын 15-нд Мегаспорт зааланд Ростелеком тэмцээний албан ёсны бие халаах бэлтгэл болж, тамирчид ирэхээс гадна маш олон шүтэн бишрэгчид Пухын хувцас хэрэглэлтэйгээр ирцгээлээ. Бэлтгэл орон нутгийн цагаар 10:30 гэж эхэлсэн бөгөөд хоёрдугаар бүлэг буюу Юзүрү Ханю болоод Михаил Коляда, Киган Мессинг зэрэг тамирчид дээр маш олон хүн ирсэн байлаа.

Бэлтгэл дууссаны дараа сэтгүүлчидтэй хийх уулзалтын үеэр өнөө үеийн шилдэг тамирчдыг дасгалжуулаад буй Брайан Орсертой богинохон ч гэсэн ярилцлага хийх боломж олдсон юм. Үнэндээ бусад сэтгүүлчдэд ч олдох боломжгүй цагийг хаалгаар орж ирэв үү, үгүй юу сэргэлэн зан гаргаж чадсанаараа авч чадсан юм. Тамирчид тэр тусмаа дасгалжуулагчид энэ үед хамгийн завгүй байдаг билээ.

- Сайн байна уу? Орост ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?

- Энд дахин ирэх сайхан байна. 

- "Ростелеком" тэмцээний тухайд таны сэтгэгдэл?

- Энэ жилийн "Ростелеком" уу?

- Тийм ээ. Танд аливаа нэг зүйлээрээ өөр санагдаж байна уу?

- Тийм ээ. Би "Ростелеком"-д олон удаа янз бүрийн өөр өөр тамирчидтай цуг ирж байсан. Ямагт маш сайхан туршлага болдог. Их сайн зохион байгуулалттай, ирж буй шүтэн бишрэгчид ч ямагт гайхалтай байдаг. Энэ жил би мөн адил байна хэмээн найдаж байна. 

- Юзүрү Ханюгийн хувьд энэ тэмцээнд хэр бэлтгэлтэй байгаа вэ?

- Тэр маш сайн бэлдсэн. Хельсинкид оролцсон тэмцээний дараа тэр илүү итгэлтэй болсон. Маш сайн бэлдэж, хүчтэй гулгаж, бас маш эрүүл чийрэг байгаа. Сэтгэл санаа нь мөн маш өөдрөг, сайхан байгаа юм шиг санагдаж байна.

- Та Монголын тухай мэдэх үү? Мөн манай улсын уран гулгалт сонирхогчдод хандан хэлэх үг байна уу?

- Би өмнө нь Монголд ерөөсөө очиж байгаагүй. Сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ бүх дэмжигч, сонирхогчдод баярлалаа гэж хэлье.

Шахуу хуваарьтай байдаг тамирчид болоод дасгалжуулагчид бэлтгэлээс гараад орох хооронд хүмүүст яриа өгөх цаг маш давчуу байдаг тул тэр ийнхүү явах болсон билээ. Юзүрү Ханю яг хажуугаар гаран цааш явж, тэд тийнхүү хэвлэл мэдээллийн хүмүүсийг орхин явсан билээ. Цааш та бүхэнд Малайзын уран гулгагч Жулиан Жи Жие Ийтэй хийсэн видео ярилцлага болон Юзүрү Ханютай хийсэн маш богино яриаг хүргэх болно. 

Москва хот

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
3 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
3
3 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.