Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Цус сорогчдын тухай "The Originals" цувралыг үзэх ёстойг батлах 10 баримт

Цус сорогчид яагаад наранд гарч болдоггүй юм бол?


"Vampire Diaries" цувралын үнэнч шүтэн бишрэгчид байна уу? Бас багаасаа "Twilight", "Interview with the Vampire", "Dracula" зэрэг бүтээлүүдэд дуртай байсан хүн бүхэнд таалагдах нэгэн цуврал бол "The Originals" билээ. Уг киноны талаар сонирхолтой баримтууд хүргэхийн сацуу үнэгүй үзэх боломжийг давхар хэлж өгье.

Зөгнөл, цус сорогчдын ертөнц, хайр дурлал үнэртсэн таныг уйдаахааргүй цуврал.

 

1. IMDB дээр 8.3 үнэлгээтэй

Та аливаа киног үзэхээсээ өмнө IMDB сайт руу орж үнэлгээг нь хардаг л биз дээ. Тэгвэл "The Originals" цуврал 8.3 үнэлгээтэй байна. Тэгэхээр үзэх л хэрэгтэй гэсэн үг биш гэж үү?

2. Энэ бол "Vampire Diaries" ертөнцийн нэгэн хэсэг

2009 онд цацагдаж эхэлсэн "Vampire Diaries" цувралд гардаг дүрүүд буюу анхдагчдын тухай энэ цувралд өгүүлнэ.

3. Энэ цуврал бүтээгдэх болсон шалтгаан нь ШҮТЭН БИШРЭГЧИД буюу үзэгчид!

Үнэндээ уг цуврал бүтээгдэх санааг "Vampire Diaries"-ийн шүтэн бишрэгчид гаргасан гэнэ. Продюсер болоод уран бүтээлчид нь энэ төрлийн шинэ цуврал бүтээнэ гэж огт бодож байгаагүй. Харин нэгэн шүтэн бишрэгчийн хийсэн зохиомол трейлерийг үзээд уг цувралыг хийх урам зоригоо авсан байна.

4. Цус сорогчид яагаад наранд гарч болдоггүй юм бол?

"The Original" цувралыг үзсэнээр цус сорогчдын гарал үүсэл, төрөл зүйл, онцлогын талаарх олон асуултын хариуг авах болно.

5. Гол дүрийн эрэгтэй жүжигчин нь Харри Поттер цувралын номонд нь тун их дуртай

"The Originals" цувралын гол дүр болох Жосеф Морган нь Харри Поттер киноны шалгаруулалтад хүртэл орж байсан. Хэрэв тэнцсэн бол бид түүнийг Волдеморт дүрээр таних байсан байх. 

6. Та уг цувралыг үнэгүй үзэх боломжтой

Учир нь энэ ОН ДУУСТАЛ LookTV-ээс үзэх боломжтой найман олон ангит киноны нэг юм.  

Мөн 7 хоног тутамд нэг ангит 10 киног үнэгүй үзэх боломжтой. Та бүхэн энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

7. Нийт 5 бүлэгтэй. Хамгийн амар нь энэ жил сүүлийн бүлэг нь гарсан тул та ямар нэг хүлээлтгүй үзэж эхлэх боломжтой. 

"Анхдагчид" цувралын анхны анги 2013 цацагдаж байсан. Эхний гурван бүлэг тус бүр 22 ангитай. Сүүлийн хоёр бүлэг тус бүр 13 ангитай.

 

8. Сошиал ертөнцөд уг цувралын талаарх үзэгчдийн сэтгэгдлүүд олон

"Би энэ цувралд үнэхээр дуртай. Би Микэилсоны ах дүүсийн тухай илүү ихийг үзмээр л байна"

"Хамгийн гоё төгсгөлтэй цуврал. Ингэж их нулимс дуслуулан үзэж байсан кино байхгүй..."

"Миний үзэж байсан цус сорогчдын кино дундаас хамгийн гоё нь. Дүр сонголт, харилцан яриа, зохиол гээд тун сонирхолтой. Донтуулсан цуврал"

 

9. "The Originals" цувралын ном бий!

Уг цувралын зохиолч Жюли Плек цуврал ном бичсэн бөгөөд та бүхэн уг цувралыг үзээд зогсохгүй бүр унших боломжтой гэсэн үг юм.

 

10. Та энэ цувралыг үзээд л дуусах мэт санагдаж байвал "Үгүй"

Гол дүрийн баатруудын охин болох Хөүп Микэилсоны талаар кино үргэлжилнэ. Ингэхдээ таныг "The Originals" цувралаас бус "Legacies" нэртэй цувралаар таны мэлмийд хүрэх нь .

Та "The Originals" цувралыг үзэх л хэрэгтэй :) 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Munhu 2021.08.29 192.82.76.76

5 dugaar bulgiig n yaj uzhiin

0 Хариулах


damon 2020.11.24 172.69.252.151

vampire diaries uzdg nztai boly??

0 Хариулах