Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Гэрэг: Боловсрол” сэтгүүлээс санал болгох 6 нийтлэл

Сэтгүүлийнхээ нэгэн шинэ дугаараараа уншигч Тантай мэндэлж байгаадаа бид баяртай байна.


“Гэрэг: Боловсрол” сэтгүүлийн нэгэн шинэ дугаараараа уншигч Тантай мэндэлж байгаадаа бид баяртай байна. Намрын сүүлчийн өдрүүд үргэлжилж, цас орж, хүмүүс хаврын сүүлчээр хадгалсан дулаан хувцсаа хайж, хажуугаар нь энэ жил идэх гурил, хоолоо хачирлах ногоотой байх уу, үгүй юү гэдэгт санаа зовж, улс төр хавийн эх толгойгүй бужигнаанд эгдүүцэж буй энэ цагийн уур амьсгал ямар нэг хэмжээгээр сэтгүүлд маань туслаа. Гэхдээ бидний эрмэлзэл, сэтгүүлийн маань чиг хандлага цагийн салхийг дагаж шуурахаас зайтай байхад оршдог учраас бухимдлаас ангид дугаар гарсан гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд “Гэрэг: Боловсрол” сэтгүүлээс заавал унших 6 нийтлэлээ санал болгож байна. 
 
 
 

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Иргэдийнхээ боловсрол, хөгжилд анхаарч чадсан улс орон эрчимтэй хөгжиж байна

 
- Энэ хичээлийн жилийн онцлог, боловсролын салбартаа тавьж буй зорил туудаас яриагаа эхлэх үү? 
 
- Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын хүн ам өсөхийн хэрээр боловсролын салбарын ачаалал улам бүр нэмэгдэж байгааг онцлон хэлэхийг хүсч байна. Өмнөх жилүүдийн үйл ажиллгааанд дүн шинжилгээ хийснээр энэ хичээлийн жилийг боловсролын бүх шатанд “Суралцагч нэг бүрийн сурлагын чанарт ахиц гаргах жил” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилт маань цэцэрлэгийн бяцхан багачуудаас эхлээд сургуулийн сурагчид, оюутан залуус болон багш, эрдэмтэн судлаачид бүгдэд нь хамаатай юм. Учир нь айл өрх бүрт 
цэцэрлэгийн хүүхэд, сургуулийн сурагч, оюутан залуус бүгд байдаг учраас манай салбарын асуудал хүн бүрт хамаатай, тэдэнд нээлттэй, шууд хүрч байдгаараа онцлогтой гэдгийг хэлмээр байна. Тийм ч учраас нийгэмд хамгийн их магтаал, шүүмжлэл дагуулж байдаг юм шүү дээ...
 
 

Насанд хүрэгчдийн цэцэрлэг: GOOGLE

Олон өнгийн яг л цэцэрлэг шиг. Оффис хувцаслалтгүй яг л амралтын өдөр шиг.  Элбэг хоол, унд яг л найр шиг. Технологижсон ухаалаг орчин яг л ирээдүй шиг. Энэ бол Google-ийн Сингапур дахь Ази номхон далайн төв оффис.
 
 

Э.Болд-Эрдэнэ: “Оюу толгой”-н тэтгэлэг орон нутгийн хөгжил рүү чиглэсэн гэдгээрээ онцлог

- “Оюу толгой” сүүлийн найман жил олон оюутанд тэтгэлэг олгосон. Энэ жил хэдэн төрлийн тэтгэлэг зарлаад байгаа вэ? 
 
- Бид 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл 900 гаруй залууст тэтгэлэг олгосон. Энэ бол боловсролын салбарт оруулж байгаа “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалт. Сайн оюутнуудын хувьд сургалтын төлбөрт санаа зовохгүйгээр зөвхөн эрдэм номдоо шамдан, анхаарлаа төвлөрүүлэх нь том дэмжлэг гэж бид ойлгодог. “Оюу толгой” компаниас жил болгон зарлагддаг хэд хэдэн тэтгэлэгт хөтөлбөр байдаг. Энэ жил уламжлал ёсоор  гадаад, дотоодын тэтгэлгээ зарласан. Дотоодын тэтгэлгийн бүртгэл дууссан бөгөөд энэ жил 30 оюутанд олгохоор төлөвлөсөн. 
Харин гадаад тэтгэлэгт энэ сарын 5 хүртэл материал хүлээж авсан. Гадаадад суралцах магистрын тэтгэлэг нийт 9 оюутанд олгоно.
 
 

Хөгжмийг зөвхөн сонсох биш мэдрэх орчин: World Music Gallery

Хөгжмийн ертөнцийн нэртэй цуглуулагчид болох Д.Батбилэг, С.Түвдэндорж нарын гайхалтай ховор цуглуулга, монголын хөгжмийн урлагийн түүх замналтай холбоотой ховор ном, пянз, уран зураг, баримал, зурагт хуудас, төхөөрөмж, тасалбар зэрэг олон гайхалтай зүйлийг нэгэн дор үзэж, сонирхох боломж бидэнд нээлттэй болоод байна. Уг гайхалтай чамин басхүү өвөрмөц дотоод засал бүхий “World music gallery” энэ оны есдүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн билээ. 
 
 

Humans of UB 

Б.Болорсайхан “Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч, Ш.Туяа Монгол улсын их сургуулийн утга зохиол, урлаг судлалын тэнхмийн багш, Б.Мишээл  “Шинэ Монгол” дунд сургуулийн Э.Энхцэцэг багштай 12/1 ангийн сурагч, Г.Тэмүүжин ХААИС-ийн” инженер технологийн сургууль”-ийн “Гидромеханик, хүнсний инженерчлэл тэнхим”-ийн 4-р дамжааны оюутан нар боловсролын тухай юу ярьсан бол?
 
 

З.Энхмөнх: Хиймэл оюун ухаан хөдөлмөрийн зах зээлийг өөрчилж байна

“Сант” сургууль байгуулагдаад 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн шилдэг их сургуулиудад “Сант” сургуулийн төгсөгчид амжилттай элсч, олон улсын хэвлэлийн хуудаснаа сурвалжлан бичиж байсныг уншигч Та санах биз ээ. Тэгвэл хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийн хөгжлийн чиг хандлагыг мэдэрч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг сурагчдад олгож, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай хүүхдүүдийг бэлтгэж буй “Сант” сургуулийн захирал З.Энхмөнхтэй боловсролын салбарын шинэ чиг хандлагын талаар ярилцлаа. Тэрбээр АНУ-д MIT болон Стэнфордын их сургуулийг дүүргэж, 2011 оноос хойш сургуулиа удирдан ажиллаж байгаа юм.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
2
3 өдрийн өмнө
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
3
2024.04.15
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.