Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дэлхийн хамгийн ухаантай 10 хүн

Дэлхийн хамгийн ухаантай буюу өндөр IQ тэй эрчүүдийг танилцуулья.


Дэлхийн хамгийн ухаантай буюу өндөр IQ тэй эрчүүдийг танилцуулья. IQ шалгалт өгсөн хүмүүсийн 95 хувь нь 70-130 авдаг байна. Харин энд гарах эрхмүүд бол агуу суут хүмүүс юм. Тэдний IQ жирийн хүмүүсээс хавьгүй илүү.

10. Пол Аллен (IQ 160) 

khyjq1qz

"Microsoft"-ийн үүсгэн байгуулагчдын нэг, орчин үеийн 5 шилдэг бизнесмэний нэг Пол Аллен чансааг нээж байна. Microsoft, IBM-ийн том гэрээ түүний ачаар л байгуулагдаж, түүхэнд үлдсэн билээ. Тэр жилд 26 тэрбум долларын орлоготой IBM-ийг Microsoft хэмээх шинэ компанитай холбож чадсан юм. Энэ гэрээг XX зууны хамгийн ашигтай, амжилттай гэрээ хэмээн нэрлэсэн бөгөөд Билл Гейтс, Пол Аллен хоёр тэрбумтан болцгоосон.

9. Стивен Хокинг (IQ 160) 

2pciepsz

Дэлхийн хамгийн ухаантай хүн хэн бэ гэсэн асуултад Стивен Хокинг гэсэн хариулт олон ирэх байх. Английн онолын физикч, космологич Хокинг биеийн хөгжил муу ч тархины хөгжил дэндүү сайн нэгэн байлаа. Тэр  космологи ба квант татах хүчний чиглэл, ялангуяа хар нүхний талаар судалгаа ололтоороо олны дунд танигдсан. "Цаг хугацааны товч түүх" (A Brief History of Time) номоороо ихэд алдаршсан. Хокинг 2018 оны гуравдугаар сард нас барсан ч түүний нэр шинжлэх ухаан, утга зохиолын ертөнцөд үүрд үлдэх болно.

8. Альберт Эйнштейн (IQ 160-190)

hpih4avh 
Бүх цаг үеийн агуу физикчдийн нэг. IQ шалгалт өгч байгаагүй тул түүний IQ яг хэд болохыг мэдэхгүй. Эрдэмтэд 160-190 байсан гэж таамаглаж байгаа. Альберт Эйнштейн 1955 онд нас барсан. Харьцангуйн онол, хэлээ гаргасан гэрэл зургаа бидэнд үлдээгээд одсон. 

7. Филипп Емегвали (IQ 190) 

kefkbpxe

Африкт сайн эрдэмтэн байдаггүй гэж бодож байвал алдас болно. Нигерийн эрдэмтэн, математикч, инженер Филипп Емегвали бол үүний тод жишээ. Тэр супер компьютер "Connection Machine"-ийг зохион бүтээж, нефтийн орд газруудыг судлахад ашиглаж байлаа. 1989 онд  Гордон Беллийн шагнал хүртсэн. Мөн тоо, эколог, тэнгисийн инженерийн салбарт магистрийн зэрэгтэй. Мичиганы их сургуульд гүн ухааны доктор болох гэж байсан ч арьсны өнгөөр ялгаварлагдан чадаагүй билээ.

6. Гарри Каспаров (IQ 194) 

fzdcwbes

Агуу шатарчин хүн энэ чансаанд багтах нь зүйн хэрэг. Гарри Каспаров бүх цаг үеийн шилдэг гроссмейстерийн тоонд багтдаг. Хэд хэдэн удаа хиймэл оюун ухаан буюу компьюьертэй халз тоглосон. 1989 онд Deep Thought программыг ялж, 1996 онд секундэд 200 сая нүүдэл шинжилж чаддаг программ Дип Блюд ялагдсан. 2003 онд шатрын супер компьютер Deep Junior-той хайнцаж байлаа. Мөн тэр жилээ секундэд 4 сая нүүдэл шинждэг Fritz X3D программтай тэнцсэн.

5. Кристофер Ланган (IQ 190-210) 

tidqw2uw

Америкийн хамгийн ухаалаг хүн гэж тооцогддог. Ланган 6 сартайдаа хэлд орж, 3 настайдаа бие даан уншиж сурсан. Хойд эцгийн хүнд гараас зугтаж, гэрээ орхин, Монтана их сургуулийн Рид коллежэд элссэн. Гэвч удалгүй би багш, профессор нараасаа илүү ухаантай гэж хэлээд сургуулиа хаяжээ. Ухаантай төдийгүй хүчтэй байсан тул нэг хэсэг Бааранд хамгаалагчийн ажил хийж байв. 

4. Ким Ун Ён (IQ 210) 

m3vsdexy

Энэ вундеркинд 6 сартайдаа чөлөөтэй ярьдаг болж, 3 настайдаа гадаадын 3 хэл сурсан байлаа. 4 настайдаа шүлэг, өгүүллэг бичиж, 8 настайдаа Колорадогийн их сургуульд уригдаж байв. 16 настайдаа тэр Өмнөд Солонгостоо харьж, одоо Чонбук үндэсний их сургуульд багшилж байна. 

3. Кристофер Хирата  (IQ 225) 

pnvyb014

Кристофер 12 настайдаа коллеж төгссөн. 13 настайдаа Олон улсын шинжлэх ухааны олимпиадад түрүүлсэн хамгийн залуу америк хүн болжээ. 16 настайдаа л тэр НАСА-д харь гаригийн төсөл дээр ажиллаж байлаа. 22 настайдаа доктор болсон.

2. Теренс Тао (IQ 225-300)

syrt0g2p 
Одоо байгаа дэлхийн хамгийн ухаантай хүн бол Тао. Тэр 2 настайгаасаа арифметик судлаж, 9 настайдаа их сургуульд математикийн дамжаанд томчуудтай зэрэгцэн сурч байв. 20 настайдаа математикийн ухааны доктор, 24 настайдаа Лос Анжелесийн хамгийн залуу профессор болсон.

1. Уильям Жеймс Сидис  (IQ 250-300) 

tft3gppy

Дэлхийн хамгийн ухаантай хүнтэй танилцах цаг ирлээ. Энэ бол Уильям Жеймс Сидис хэмээх еврей хүн. Түүний IQ-г яг таг тогтоогоогүй ч шинжээчид 250-300 хооронд байсан гэж үздэг. Энэ нь жирийн хүнээс хоёр дахин өндөр байгаа юм. 11 настайдаа тэр Харвардад суралцаж, 17 настайдаа Техасын их сургуульд тооны хичээл зааж байлаа. Гэвч хурц ухаан нь түүнд аз жаргал авчраагүй. Өөрөөс нь ах оюутнууд түүнтэй тоомжиргүй харьцаж, Сидис өөрөө ч хувийн амьдралаа хаяж, бүх цагаа оюун ухаанаа хөгжүүлэхэд зориулахаар шийдсэн юм. Америкийн түүх бичиж, даруу төлөв амьдарч байлаа. Ажлын хамт олон нь түүнийг агуу суутан гэж мэдэнгүүт ажлаас халагдаж, өөр ажилд орсоор амьдралын сүүлийн жилүүдээ өнгөрүүлсэн. 1944 онд 46 настайдаа энэ ертөнцийг орхижээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
2
0
0
0
4
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.