Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Бичлэг: Монгол - Хонконг 1:5

Ялж чадаагүй ч тоглолт бүрд гоол оруулсан нь манай шигшээ багийн ур чадвар сайжирсаар байгааг харуулж байна.


Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа өрсөлдөж байгаа Монголын шигшээ баг өчигдөр тэмцээний сүүлийн тоглолтоо Хонконгийн хүчтэй багийн эсрэг хийлээ.

БНАСАУ-ын багтай цааш шалгарах эрхийн төлөө гоолын зөрүүгээр өрсөлдөж байгаа Хонг-Конгийн шигшээ багт гоолын тоо чухал байсан учир тоглолтын эхнээс хурдтай довтолгоонуудыг өрнүүлж байлаа. Үүний үр дүнд 23 дахь минутад тэд бразил гаралтай довтлогч Сандрогийн гоолоор тэргүүлж эхэлсэн. Энэ гоолоос 12 минутын дараа Хонконгийн шигшээ багийн Англи гаралтай тоглогч Жеймс МакГий тооны зөрүүг 2 болгон холдууллаа.

Тоглолтын эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөсөн. 2-р хагасын 5 дахь минутанд манай шигшээ тооны зөрүүг ойртуулж, А.Нармандах тооны самбарт нэрээ гаргалаа. Үлдсэн цагт Хонконгийн баг дахин 3 гоолыг бүртгүүлсэн ч манай залуус өөрт олдсон хэд хэдэн боломжийг алдаж, эцэст нь 5:1-ийн харьцаатай ялагдал хүлээлээ гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ. 

Тус тоглолтын дараа Герман дасгалжуулагч Майкл Вайсс сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: "Бидэнд анхаарах ёстой асуудал маш их байна. Мэдээж энэ шатанд гарна гэдэг бидний хувьд асар их туршлага. Энэ бол ердөө л бидний суралцах үйл явц" гэж хэллээ.

Үнэхээр ялж чадаагүй ч тоглолт бүрд гоол оруулсан нь манай шигшээ багийн ур чадвар сайжирсаар байгааг харуулж байна. 
Ийнхүү Хонконгийн шигшээ баг ирэх онд Зүүн Азийн АШТ-ий аваргын төлөө БНСУ, ЯПОН, БНХАУ-ын багуудтай тоглох эрх авлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
34
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.