Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"The Hague Grand Prix": Амраагийн алт буюу Монгол бөхчүүдийн барилдааны бичлэг

Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Д.Амартүвшин алт, Г.Болдбаатар хүрэл медаль хүртлээ.


Голландад өчигдөр эхэлсэн жүдо бөхийн "The Hague Grand Prix" тэмцээний эхний өдөр манай шигшээ багт 1 алт, 1 хүрэл медаль авчирлаа. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ийн жингийн барилдаанууд явагдсан.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Д.Амартүвшин алт, Г.Болдбаатар хүрэл медаль хүртлээ. Манай бөхчүүд хагас шигшээд хоорондоо барилдсан билээ. 
60 кг-ийн C хэсгийг толгойлсон Дашдаваагийн Амартүвшин эхлээд Сирийн AKKASH Mohamad-ийг ялсан. 

Дараа нь Бразилийн PELIM Phelipe-г давсан.

Ингээд хагас шигшээд D хэсэгт түрүүлсэн Ганбатын Болдбаатартай барилдаж, торгуулиар яллаа. 

Алтан медалийн төлөө Японы Аоки Дайг ялснаар алтан медаль хүртэв. 

Харин Ганбатын Болдбаатар хэсэгтээ АНУ-ын AGOGLIA David-ийг вазаригаар ялж, 

Голландын KOFFIJBERG Bas-ийг иппон ялсан. 

Хэсгийн аваргын төлөө Францын BOUDA Romaric Wend-Yam-ийг вазаригаар ялаад, хагас шигшээд Д.Амартүвшинд өвдөг шороодсон юм.

Хүрэл медалийн төлөө Бразилийн Китадайг яллаа. 

66 кг-ийн жинд Довдонгийн Алтансүх Герман, Албани, Украины бөхчүүдийг дараалан ялж, С хэсэгт түрүүлсэн. 

Хагас шигшээд Израилийн Шмайловт ялагдаад хүрэл медалийн төлөө Германы SEIDL Sebastian-д ялагдлаа. 

Даваадоржийн Төмөрхүлэг Оросын Оздоевийг ялсан ч Молдавын VIERU Denis-т унажээ. 

Эмэгтэй 52 кг-ийн жинд Бишрэлтийн Хорлоодой Хятадын Вангийг давсан ч Италийн GIUFFRIDA Odette-д иппон ялагдсан. 

Ганболдын Ганцэцэг эхний тойрогт Хятадын LIU Liping-д вазаригаар ялагджээ. 

Эхний өдрийн медальтнууд

Эрэгтэй
60 кг

1. Д.Амартүвшин (Монгол)
2. АОКИ Дай (Япон)
3. БОУДА Ромарик Венд-Ям (Франц)
3. ГАНБАТ Болдбаатар (Монгол)

66 кг

1. МАРГВЕЛАШВИЛИ Важа (Гүрж)
2. ШМАИЛОВ Баруч (Израиль)
3. КИДО Кийотака (Япон)
3. СЕИД Себастиян (Герман)

Эмэгтэй 
48 кг

1. ЧЕРНЯК Марина (Украин)
2. КСИОНГ Яо (Хятад)
3. КРАСНИКИ Дистрия (Косово)
3. САКАГАМИ Ая (Япон)

52 кг

1. ВАН СНИК Шарлин (Бельги)
2. ВАЛЕНТИМ Элаудис (Бразил)
3. ГНЕТО Астрид (Франц)
3. ПУПП Река (Унгар)

57 кг

1. ОЦҮЖИ Терүми (Япон)
2. ЛУ Тонгиуан (Хятад)
3. ГНЕТО Присцилла (Франц)
3. РОПЕР Мирям (Панам)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
33
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.