Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүхдээ ханиад томуугүй өвөлжүүлэх АМЬДРАЛД ОЙРХОН 7 ЗӨВЛӨГӨӨ

Ханиад томуу зэрэг амьсгалын дээд замын үрэвсэл нь хатгалгаар болж хүндрэх нь элбэг байдаг ба энэ нь тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгааны 15%-ийг эзэлж, зөвхөн 2015 онд гэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буйгаар энэ өвчний улмаас 922000 хүүхэд эндсэн байна.


Өвөл хэдийнээ айлчлан ирээд буй эдгээр хүйтэн өдрүүдэд та хонгорхон үр хүүхдүүдээ хэрхэн эрүүл саруул байлгах вэ хэмээн санаа зовнин сууна уу? Ханиад томуу, хатгалгаагаар өвчлөхөөс сэргийлэх хэд хэдэн үр дүнтэй аргыг танд сонирхуулъя. Та бүхэн эдгээр зөвлөмжийг заавал дагаж, бяцхан үрсээ өвчнөөс сэргийлээрэй.

1. Хамгийн эхний, хамгийн чухал арга бол мэдээж маш сайн дулаалах.

Та хүүхдэдээ зузаан, дулаан хувцас өмсүүлж байх нь хамгийн чухал. Тэр тусмаа хүүхэд доороосоо эсвэл цээжээрээ даарах нь маш аюултай байдаг. Ноолуур, хөөвөр болон хонь, тэмээний ноосон цамц, өмд гээд хамгийн дулаан хувцсыг хүүхдэдээ мөн гэр бүлийнхээ гишүүдэд өмсүүлээрэй.

2. Вакцинд хамрагдах.

Хүүхдээ улирал тутмын томуугийн вакцинд хамруулах нь зайлшгүй хийгдэх ёстой эрүүл мэндийн үйлчилгээ юм. Томуугаар өвдөх, хүндрэх, өвчилсөн бол бусдад вирус халдаах зэрэг эрсдэлүүдийг бууруулах хамгийн үр дүнтэй аргын нэгд вакцин зайлшгүй багтдаг.

3. Цэвэрлэгээ нэн чухал.

Гэр, хүүхдийн өрөө, анги танхим, ажлын байрандаа байнгын чийгтэй цэвэрлэгээ хийхээс гадна 2 цаг тутамд агаар оруулж, тасалгааны агаарыг сэлбэж байх хэрэгтэй. Ингэснээр нян үржих нөхцөлийг бууруулж, ханиад томуунаас гадна харшлын шинж тэмдгүүдийг өдөөхгүй байх давуу талтай.

4. Байгалийн гаралтай хүнс хэрэглэх.

Зөгийн бал, чацаргана, аньс, аарц, халуун цай, халуун сүү нь хүүхдийн дархлааг дээд зэргээр сайжруулж, аливаа өвчин тусах нөхцөлийг бууруулж, өвчилсөн тохиолдолд тэмцэж, эдгэрэхэд хамгийн том тус нэмэр болдог. Дээрээс нь үнэхээр амттай, байгалийн гаралтай учир ямар ч эм тарианаас илүү байх нь гарцаагүй.

5. Гадуур явахдаа анхааралтай байх.

Ханиад хүрсэн, аливаа нэг нян тээж яваа хүмүүс ханиаж, найтааж, нус цэрээ хаях нь манай орчинд элбэг. Энэ бол нян тархах хамгийн аюултай зам юм. Тиймээс гадуур аль болох дагуулж явахгүй байх, ханиаж, найтааж байгаа хүмүүсээс хол байх хэрэгтэй.

6. Амны хаалт зүүх.

Амны хаалт бол дан ганц ханиад томуу гэлтгүй агаарын бохирдлоос хүртэл сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг. Агаарын замаар дамждаг олон халдварт өвчнүүдээс хамгаалах боломжтой. Мөн сүүлийн үед янз бүрийн өнгө, зурагтай өхөөрдөм амны хаалт их гарах болсон тул хүүхдүүдэд ч таалагдах нь гарцаагүй.

7. Өглөө, оройн цагаар хүүхдээ салхилуулахаас зайлсхийх.

Хамгийн их утаа ялгардаг, өвчин тусах магадлалтай үе бол өглөө болон орой байдаг. Дээрээс нь агаарын хэм маш хүйтэн байдаг учир амархан даарч, бээрэх талтай. Хэрэв та хүүхдээ агаар салхинд гаргах бол амралтын өдрүүдээр хотоос гадна гарахыг зөвлөж байна. Байгальтай ойр байх тусам хүүхэд улам чийрэг, эрүүл болж байдаг тул боломж гарвал агаар салхинд гарч байгаарай.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр агаарын бохирдол ихтэй хүйтний улиралд томуугийн тархалт хамгийн өндөр тохиолддог бөгөөд дэлхийн хүн амын 15 хүртэлх хувь нь өртдөг гэсэн тооцоо байдаг. 

Ханиад томуу зэрэг амьсгалын дээд замын үрэвсэл нь хатгалгаар болж хүндрэх нь элбэг байдаг ба энэ нь тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгааны 15%-ийг эзэлж,  зөвхөн 2015 онд гэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буйгаар энэ  өвчний улмаас 922000 хүүхэд эндсэн байна. 

Хэвийн нөхцөлд агаараар дүүрч байдаг уушгины цулцангууд буюу амьсгалын замын хамгийн жижиг хэсгүүд гэмтэж үрэвсэхийг уушгины хатгалгаа гэдэг ба бохир агаараар амьсгалсны улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орж, үүнтэй тэмцэхийн тулд хүүхэд амьсгаадан, амьсгалын тоо олширдог. Бактерийн болон пневмококкийн халдвар, улаанбурхан зэрэг өвчний эсрэг дархлаажуулалт нь хатгалгаанаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргад тооцогддог бөгөөд мөн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, тухайлбал, сайжруулсан зуух болон  шахмал түлш хэрэглэх, гэр орондоо ариун цэвэр, эрүүл ахуйг сайтар сахих нь хатгалгаа өвчнөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
25
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.