Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дэлхийн анхны бэлэн хоолны талаарх 10 баримт

Дэлхийн 170 гаруй оронд худалдаалагдаж, жилд нэг тэрбум гаруй борлуулагддаг "Nissin" бэлэн хоол албан ёсоор Монголд


Дэлхийн хамгийн анхны бэлэн хоол Японд үйлдвэрлэгдсэн гэдгийг та мэдэх үү? Тэрхүү 60 жилийн түүхтэй "Nissin" бэлэн хоол албан ёсоор Монголд худалдаалагдаж эхэлсэн таатай мэдээг танд дуулгая. Харин бид танд "Nissin" бэлэн хоолтой холбоотой 10 сонирхолтой баримтыг хүргэе.

 

          

 

1. Албан ёсоор Монголд

 
Дэлхийн анхны бэлэн гоймон гэгдэх 60 жилийн түүхтэй "Nissin" гоймон энэ оны есдүгээр сараас худалдаанд гарч, өчигдөр  Монгол дахь албан ёсны нээлтээ Хүннү Моллд хийлээ. Арга хэмжээний үеэр амталгаат худалдаанд 1000 гаруй хүн оролцож, сюрприз, хөгжөөнт тоглоом, дуу хөгжмөөр дүүрэн өнгөрлөө. 
 
"Nissin Food products" компанийн Хонг Конг дахь салбарын ерөнхийлөгч Такэши КИКУНАГА
"Анх үйлдвэрлэснээс хойш яг 60 жилийн ой дээр Монголд худалдаалж эхлэх болсондоо маш их баяртай байна. Та бүхэндээ Япон үндэстний амт, чанарыг зориулж байна”   

2. ISO 22000 стандарт болон ISO/IEC 17025 стандартыг хангасан хамгийн том лаборатори үйлдвэртэй

 
“Nissin” компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр сахиж ажилласаар ирсэн. Бүтээгдэхүүн тус бүрийн түүхий эдээс эхлэн хэрэглэгчдийн гар дээр очих хүртэлх  бүхий л үйл явцыг сайтар хяналт дор удирдан явуулдаг. Хүнсний аюулгүй байдлын ISO 22000 чанарын баталгааг нэвтрүүлсэн ба ISO/IEC 17025 стандартыг хангасан итгэмжлэгдсэн хамгийн том лаборатори үйлдвэртэй юм. "Nissin Foods" компани бэлэн хоолоос гадна чихэр, чипс, хөлдөөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

3. Ард түмнээ өлсгөлөнгөөс аврахын тулд бүтээжээ 

 
“Хүн төрөлхтөн гэдэс цатгалан цагт энх тайван тогтох болно” Момофүкү Андо 
 
Японы эрдэмтэн Момофүкү Андо Дэлхийн 2-р дайны дараа ард түмнээ өлсгөлөнгөөс аврахын тулд тусламжаар ирсэн улаан буудайгаар хүн бүрт хүртээмжтэй хүнсний бүтээгдэхүүн хийхээр шийджээ. Маш олон удаагийн уйгагүй туршилтын үр дүнд нэгэн өвөрмөц хоолыг бүтээсэн байна. Тэрээр энэхүү өвөрмөц хоолоо "Nissin" /Нишшин/ гэж нэрлэснээр хэзээ ч, хаана ч идэж болдог гайхамшигт хоол болох бэлэн гоймонгийн түүх эхэлсэн юм. Энэхүү нээлт нь Япончуудын хувьд XX зууны хамгийн “шилдэг” нээлт байсан гэлцдэг.

4. Та далайн амттай, хар сармистай, гүнжидийн тостой, сам хорхойтой бэлэн гоймон идэж байсан уу?

 
Таны хүссэн бүхий л амт "Nissin" бэлэн хоолонд бий. Супер халуун ногоотой, үхэр, гахай, тахиан махтай, “тонкоцу” ясны шөлтэй, гүнжидийн тостой, хо соус, далайн амттай гээд 21 төрлийн бэлэн гоймонг идэх боломжтой болжээ. Цаашдаа карритай бэлэн гоймон ч худалдаалагдана гэнэ шүү. Мөн төрөл бүрийн хүнсний ногоог төгс хослуулан Японы уламжлалт хоолны амтлагчийг нэмж өгснөөрөө онцлог. Cup Noodles, том аягатай, чанадаг гэсэн савлагааны гурван төрөлтэй. 

5. Жилд 100 тэрбум гоймон борлуулдаг

 
Японы хамгийн алдартай "Nissin" бэлэн гоймон нь өдгөө дэлхийн 170 гаруй оронд, улс бүрийн онцлогт тохируулсан орц найрлагатай худалдаалагддаг. "Nissin" гоймон жилд 100 тэрбум гаруй худалдаалагддаг ба эдүгээ "Nissin" брэндийн бэлэн хоолыг Америк, Европ, Африк, Ази тивийн хэрэглэгчид аз жаргалтайгаар амталж, өдөр тутамдаа хэрэглэж байна. 

6. "Nissin" гоймонгийн нүүр царайгаар “Guys”-ийн Д.Лхагва, хөлбөмбөгийн "Андууд Сити FC" багийн легионер байсан Томизава, жүжигчин Б.Баярмаа нар ажиллажээ

Такуми Томизава "Nissin Mongolia-ийн зурагт хуудас гарчээ. Монголын зах зээлд томоохон байр сууриа эзэлнэ гэж итгэж байна. Nissin бэлэн хоолны нүүр царайгаар ажиллах нь үнэхээр том боломж байлаа. Баярлалаа" 
 

7. "Nissin" гоймонг амтлах хүсэлтэй хүмүүсийн хөл тасарсангүй 

 
 
"Nissin" гоймонгийн амталгаанд 1000 орчим хүмүүс оролцож, хэдэн зуун гоймонг амталж, хөгжөөнт тоглоом тоглож, сугалаанд азаа сорин "Nissin" гоймонгийн нэг сарын хэрэглээгээр шагнуулсан юм. Амталгаанд оролцсон хүмүүсийн дийлэнх нь ясны шөлтэй, үхрийн махтай болон халуун ногоотой төрлийг онцолж байсан ба бүхий л насны хүмүүс амтархан идэж байсныг хэлэхэд таатай байна. 

8. Дэлхийд гоймонгийн хэрэглээгээрээ Япон улс гуравт жагсдаг

 
"Дэлхийн бэлэн гоймонгийн холбоо"-оос гаргадаг бэлэн гоймонгийн хамгийн их хэрэглээ, үйлдвэрлэлтэй орны жагсаалтад Япон улс гуравдугаарт жагсдаг. Тэгвэл Японы бэлэн гоймонгийн энэхүү томоохон зах зээлийн 40 хувийг "Nissin" бэлэн гоймон дангаараа эзэлж байна.

9. Хаанаас авах вэ?

Номин, И-март, Сансар, Миний дэлгүүр, CU гэх мэт сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдахын зэрэгцээ танд ойр хүнсний дэлгүүрүүдэд ч мөн өргөн сонголттой байгааг дуулгая.
 

10. Хэд юм бол?

Үнийн хувьд 1400-3200 төгрөгний хооронд худалдаалагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. Гараад шууд л "Nissin" авч идмээр санагдсан л биз дээ. 
 
 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
12 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
13 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.