Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Иракын эмэгтэй бөхчүүдийн амьдрал

Зарим ах дүү нь дасгалжуулагч багшийг нь алахаар заналхийлсэн ч удаатай.


Исламын шашинт энэ улсад чөлөөт бөх барилдахаар зориглосон эмэгтэйчүүд бий. Тэд бараг бүгдээрээ гэрийнхэндээ доромжлуулж, загнуулж ирсэн. Зарим ах дүү нь дасгалжуулагч багшийг нь алахаар заналхийлсэн ч удаатай. Гэсэн ч тэд барилдсаар л байна.

Иракын Дивани хотын нэгэн спорт танхимд долоо хоногт 3 удаа 30 орчим эмэгтэй бөхчүүд бэлтгэл хийхээр ирдэг. Исламын шашинт энэ улсад эмэгтэй бөхийг үндэсний соёл, уламжлалд харш зүйл гэж үздэг. Энэ клубыг 50 настай эмэгтэй удирддаг бөгөөд багш мэргэжилтэй. Тэр өөрийн биеэр шавь нараа бэлтгэлд авчирч, гэрийнхэнтэй нь уулзан ярилцдаг. 

Шавь нарынх нь нэг Алия Хуссейн хамгийн хэцүү нь гэрийнхэндээ эмэгтэй хүн бөх барилдаж болно гэдгийг ойлгуулах байсан гэж ярьж байна. 26 настай энэ оюутан бүсгүй жилийн өмнө бөх барилдах шийдвэрээ дуулгатал хамаатнууд нь доромжилж, зодсон гэнэ. Гэхдээ тэр бууж өгөөгүй, барилдсаар Багдадад болсон тэмцээнд түрүүлж, Ливаны тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.

Бөхчүүд долоо хоногт 3 удаа бэлтгэлтэй. Харин том тэмцээний өмнө бол өдөр бүр бэлтгэл хийдэг.

Клубын гол хүн бол Нихайя Дахер Хуссейн. 50 настай энэ эмэгтэй шавь цуглуулж, хэрэгтэй үед гэрбүлийнхэнтэй нь ярилцаж, ухуулан сэнхрүүлэх үүрэг хүлээсэн. 

Одоогийн байдлаар Иракт 70 эмэгтэй бөх байгаа. Тэд 15 багт харьяалагддаг. 

Бөхчүүдэд эхний хугацаанд сард 84 долларын тэтгэлэг олгож байсан ч сүүлийн үед төлөөгүй байгаа гэнэ. Чөлөөт бөхийн холбооноос хамаг хөрөнгөө Багдадад баригдаж байгаа Спортын ордонд оруулж байгаа. 

Эмэгтэй чөлөөт бөхийг анх 2012 онд дэлгэрүүлэх гэж оролдсон ч иргэд эмэгтэй чөлөөт бөхийг эсэргүүцсэн тул хаагдаж байжээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эмэгтэйчүүдийн бөхийг хөгжүүлэхгүй бол Иракын бөхийн холбоог тэмцээнд оруулахгүй гэж анхааруулсан тул хүссэн, хүсээгүй ч эмэгтэй бөхийг дэмжихээс өөр аргагүй болсон байна.

Бөхчүүдийг автобусаар бэлтгэлд авчирч, буцаан гэрт нь хүргэж өгдөг. Учир нь замд нь хүмүүс доромжилж, зодох, гэмтээж бэртээх аюултай. Ийм их бэрхшээлтэй байгаа ч тэд чөлөөт бөхөө хаяхгүй хичээллэнэ гэж ярьцгааж байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.