Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Nespresso” капсул кофегоо “Rio Tinto”-гийн хөнгөн цагаанаар “хувцаслана”

Кофе үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Nespresso“ компани бүтээгдэхүүний савалгаандаа байгаль орчинд хор хөнөөлгүй технологиор гаргаж авсан хөнгөн цагаан ашигласан дэлхийн анхны үйлдвэрлэгч болох нь.


Кофе үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Nespresso“ компани бүтээгдэхүүний савалгаандаа байгаль орчинд хор хөнөөлгүй технологиор гаргаж авсан хөнгөн цагаан ашигласан дэлхийн анхны үйлдвэрлэгч болох нь. 

Хэрэглэгчид бүтээгдэхүүн үйлчилгээ авахдаа байгаль орчинд хэр хор хөнөөлгүй бүтээгдснийг нь онцгойлон анхаардаг болсон энэ үед дээрх шийдвэр байгаль хамгаалагчдын зүгээс маш их сайшаагдаж байна. 

Биологийн олон янз байдал, хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн байгальд үзүүлэх хор хөнөөлийг бууруулах зорилгоор өнгөрсөн онд эхлүүлсэн Хөнгөн цагааны хэрэглээг зохицуулах санаачилгад (Aluminium Stewardship Initiative) салбар салбартаа тэргүүлэгч энэ хоёр компани нэгдэж буй нь жишиг боллоо хэмээн мэргэжилтнүүд онцлов. 

Хөнгөн цагаан бол дэлхийн дээр хамгийн их хэрэглддэг хоёр өнгөт металлын нэг учраас дээрх алхам ихээхэн ач холбогдолтой юм. Хөнгөн цагааны хэрэглээг зохицуулах санаачилгаар баталгаажсан гэдэг нь тухайн бүтээгдэхүүний түүхий эд байгальд хор хөнөөлгүйгээр олборлогдсоныг илтгэдэг аж. 

“Nespresso”-гийн гүйцэтгэх захирал Жан-Мар Дүвуаси “Хэрэглэгчид маань манай кофенд орсон бүтээгдэхүүн бүр байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй гэдэгт итгэлтэй байхаар зогсохгүй тогтвортой хөгжлийн зорилтыг ажил хэрэг болгоход хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг” хэмээв. 

Хөнгөн цагаан нь машин, онгоцноос эхлээд гар утас, хүнсний баглаа боодол хүртэл бидний амьдралын өдөр тутмын бүхий л хэрэгцээт зүйлст ашиглагддаг. Урьд нь хөнгөн цагаан үйлдвэрлэл байгальд хор хөнөөлтэй гэж ярьдаг байснаас биш үйлдвэрлэгч, олборлогчдын зүгээс энэ тал дээр нэгдсэн арга хэмжээ авсан удаа байсангүй. 

Сонирхуулахад, “Nestlé Nespresso” 12 орны 75000 фермерээс кофеныхоо үрийг авдаг бөгөөд 2003 оноос фермерүүдийнхээ амьжиргааг дээшлүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн аж. Энэ нь тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хийсэн томоохон ажлуудынх нь нэг байв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
2
1 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
3
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
9
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.