Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Алтан үзэг” наадмын тухай сэтгүүл зүйн оюутнуудын мэдвэл зохих 10 баримт

Хэрэв та сэтгүүлч болох хүсэлтэй эсвэл энэ чиглэлээр суралцдаг бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.


ХИС-ийн Сэтгүүлзүй, медиатехнологийн тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан үзэг” улсын наадам арванхоёрдугаар сарын 1-ний өдөр "Чингис" зочид буудлын хурлын танхимд 14.00 цагаас шилдгүүдээ шалгаруулах гэж байна. Хэрэв та сэтгүүлч болох хүсэлтэй эсвэл энэ чиглэлээр суралцдаг бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

1.“Алтан үзэг” наадам нь зөвхөн сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд болдог цорын ганц улсын наадам.  Энэ жил 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа аж. 

2. Тус наадам нь их, дээд сургуульд сэтгүүлзүйн мэргэжлээр суралцдаг оюутнуудын авъяас чадварыг хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэх, онол практикийн мэдлэг олгох, дэмжих зорилготой.

3. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд уг наадамд нийтдээ 1105 оюуны бүтээл ирсэн аж.

4. Шилдэг бүтээлийн шагналд одоогийн байдлар 16.2 сая төгрөг зарцуулсан.

5. Энэ жилийн онцлог нь ЦЕГ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулыг таниулах, НЗДТГ-Хууль, эрх зүйн хэлтэсээс нийслэлийн иргэдийг соёлжуулах, хууль эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, энэ чиглэлийн нийтлэл, нэвтрүүлэгт өөрийн шагналаа олгох аж. 

6. Нийтлэл, теле нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, мултьмедиа нийтлэл, нийгмийн реклам гэсэн төрлөөр бүтээл ирүүлж болно. Нэг оролцогч 5 хүртэлх бүтээлээр өрсөлдөх боломжтой.

7. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг агуулга, хийц, ур чадварын талаас сэтгүүлзүйн судлаачид болон туршлагатай, мэргэжлийн сэтгүүлчдээс бүрдсэн баг шүүдэг. Харин наадмын хөтлөгчөөр МҮОНТ-ын нэвтрүүлэгч Ж.Анхбаяр уламжлал ёсоор ажиллана.

8. Тус наадмын цар хүрээ өргөжсөөр шагналын сан ч мөн адил өссөн байна. Гран при шагналын эзэнд 1 сая төгрөг, цом өгөх бол төрөл тус бүрийн

I байр-300 мянга,

II байр-200 мянга

III байр-100 мянган төгрөг, өргөмжлөлийн хамт шилдэг бүтээлийн эздэд очих юм.

9. Уг наадамд шалгарсан телевиз, радиогийн шилдэг  нэвтрүүлгийг Youtube-ээс үзэх боломжтой бөгөөд Altanuzeg.com цахим хуудаст он оны шилдэг бүтээлүүд бий шүү. 

10. Хэрэв та "Алтан үзэг" наадамд оролцох гэж байгаа бол яараарай. Учир нь бүтээлийг энэ сарын 23 хүртэл ХИС-ын хичээлийн II байрны 103 тоотод хүлээн авна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
2
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.