Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хайрын гурвалжингүй, сэтгэл хөдөлгөм "Healer" киног үзэх 10 шалтгаан

Хайрын гурвалжингүй, "cool" ажимма, царайлаг жүжигчидтэй Healer киног үнэгүй үзэх боломжтой.


"Хууль бусаар мэдээ дамжуулдаг байсан найзууд олон жилийн өмнө тохиолдсон учир битүүлэг хэрэг хоорондоо хамааралгүй гурван хүнийг учруулах болно. Тэд өнгөрсөнд болсон нууцыг илрүүлэхийн тулд итгэл үнэмшил, үнэний зөрчилдөөнтэй тулгарах болно" гэж киног тодорхойлсон ч үүнээс сайхан хэсгүүд уг кинонд бий. 

1. Ji Chang Wook/Жи Чан Вүк

Ийм царайлаг залуу тоглосон киног үзэхгүй бол алдас болно биз дээ.  Тэрээр 31 настай. 1,82 метр өндөр. Ажил мэргэжлийн гараагаа мюзикл теартаар эхлүүлж байсан нь түүнийг хэр сайн дуулдагыг илэрхийлэх биз.

2. Хамгийн хүсэмжит хос

Хайрын романс нь үнэхээр гайхамшигтай. Бие биенээ хайрлах халамжыг нь юутай ч зүйрлэшгүй Магадгүй та өөрийгөө хэн нэгнийх нь оронд тавьж, ийм агуу хайртай учрахыг хүсэх байх.

3. "Action" хэсгүүд нь супер

Нэг барилгаас нөгөө барилга руу үсэрч, зодолдох зуураа утсаар ярих зэрэг "action" үйлдлүүд ихтэй. Гол дүрийн залуу өөрийн бүсгүйгээ хамгаалахын тулд энэ дэлхий дээрх хэнтэй ч тулалдахаас буцахгүй байгааг харуулна.

4. Эшлэлүүдийг нь сонсоод бараг л нулимс дуслана

Чаэ Ён-Шин/Chae Young-Shin “Миний дуртай зүйлс: Түүний камераар зураг дарж буй чимээ, том гар, нүдээрээ инээсэн харц. Миний дургүй зүйлс - Намайг энэ бүгдээс хол байлгах”

5. Хамгийн "cool" ажиммагийн дүр гарах болно

Энэхүү ОАК-д өмнө нь хэзээ ч байгаагүй "cool" ажимма гарах болно. Тэр бол маш ухаалаг. Ямар ч төхөөрөмжийг хакердаж, гол дүрийн залууд хэрэгтэй бүхий л мэдээллийг тэр олж өгдөг. Энэ бүх ажлыг мөнгөний төлөө хийж байна гэж бодогдох ч эцэст нь хүүгээ алдсан учраас түүнд тусалдаг байсныг олж мэднэ.

6. Киноны дуунууд нь сэтгэл хөдөлгөм

          

Healer кино зарим дуунуудаа англи хэл дээр гаргасан нь тун оновчтой алхам болсон. Гол дүрийн залуу “I will protect you” дуугаа өөрөө дуулсан нь түүнд дүрээ илүү ойлгох, дүрдээ улам орох боломж олгосон гэж нэгэн ярилцлагадаа дурджээ. 

7. Хайрын гурвалжин байхгүй

Гол дүрийн хосын дундуур орох хэн нэгэн байхгүй гэхээр танд сайхан санагдаж байгаа биз дээ. Бас хэн нэгнийг киноны туршид өрөвдөх хэрэггүй болох нь.

8. Chae Young Shin-ий бүжиг

Гол дүрийн эмэгтэй сэтгэл хөдлөлөө нэгэн бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлдэг нь энэ киноноос зайлшгүй онцлох зүйлийн нэг. 

9. Хамгийн сайхан үнсэлтийн агшин

Анхны цасан дунд, малгайгаар нүдийг нь таглаж байгаад бүсгүйг үнсэнэ. Үг хүртэл тэр мэдрэмжийг илэрхийлэхэд дутна.

10. Эцэст нь энэ бүхнийг уншаад үзмээр санагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл үнэгүй үзэх боломж бий шүү.  

Учир нь энэ ОН ДУУСТАЛ LookTV-ээс үзэх боломжтой найман олон ангит киноны нэг юм.  

Мөн 7 хоног тутамд нэг ангит 10 киног үнэгүй үзэх боломжтой. Та бүхэн энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
14 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
Уржигдар
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
10 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.