Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Харүки Мүракамигийн шинэ ярилцлаганаас авсан 7 эшлэл

"Бусад хүмүүстэй ижилхэн зүйл уншаад байвал тэдэнтэй л адилхан сэтгэдэг болно"


Харүки Мүраками гэдэг нэр сүүлийн жилүүдэд байнга Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад бичигдэж байгаа. Түүний ном зохиол 50 гаруй хэл дээр орчуулагдаж, зохиолч өөрөө ч олон улсын маш олон шагнал хүртсэн. Мүракамигийн зохиолоор хийсэн "Norwegian Wood", "Burning" кинонууд ч үзэгчдийн талархлыг хүлээсэн билээ. 

Мүраками өөрөө алдар нэрд тоомсоргүй ханддаг, өөрийгөө "жирийн нэг эр" хэмээн нэрлэдэг. Хэвлэл мэдээлэлтэй ч холбогдохыг хүсдэггүй, ярилцлага өгөөд байдаггүй эрхэм. Мүраками саяхан "Killing Commendatore" ном нь англи хэлээр хэвлэгдэн гарсантай холобгдуулан The Guardian-д ярилцлага өгсөн байна. Энэ ярилцлаганаас сонирхолтой 7 эшлэлийг толилуулья.

"1990-өөд онд би Орост их алдаршсан юм. Тэр үед ЗХУ задран унаж, хүмүүс яахаа мэдэхгүй үймэн, сандарч байлаа. Яг л ийм учраа олохоо больсон хүмүүст миний ном таалагддаг. Германд Берлиний ханыг нураахад бас л бөөн үймээн самуун болсон. Ингээд л германчууд миний номыг уншиж эхэлсэн дээ"

"Kafka on the Shore" номын талаар ярихдаа хүмүүс надаас "Яагаад заавал загас гэж? Яагаад тэр загас тэнгэрээс унаж байгаа юм бэ" гэж асуудаг. Надад хариулах үг байдаггүй. Ямар нэг юм унах ёстой гэсэн бодол орж ирсэн. Тэгээд өөрөөсөө тэнгэрээс юу унаж болох вэ гэж асуулаа. Ингээд гэнэт "загас юм байна, загас унах нь муугүй санаа" гэж бодсон"

"Бусад хүмүүстэй ижилхэн зүйл уншаад байвал тэдэнтэй л адилхан сэтгэдэг болно" 

"Би түүх ярьдаггүй, би түүхийг ажигладаг"

"Би магадгүй, сард нэг удаа зүүдэлдэг байх. Үнэнийг хэлэхэд би ер нь зүүдэлдэггүй. Өдөр сэрүүн байхад миний уураг тархи, төсөөлөл маш их ажилладаг болохоор шөнө нь бас ажиллаад байх шаардлага огт байхгүй"

"Ямар ч байсан би чимээгүйхэн өөрийн стилиэ олоод л байгаа. Япон ч биш, америк ч биш, зөвхөн миний өөрийн стиль"

"Өсвөр насны хөвгүүн байхад минь өөрөөр хэлбэл 1960-аад оны үе идеалистуудын эрин үе байлаа. Бид өөрсдөө хичээвэл дэлхий ертөнц сайхан болон хувирна гэж итгэдэг байсан. Одоо хүмүүс үүнд итгэдэггүй. Энэ нь надад гунигтай санагддаг. Миний номыг хачирхалтай, нууцлаг гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ энэ нууцлаг зүйлийн цаана манай энэ дэлхийгээс илүү сайхан ертөнц нуугдаж байгаа юм. Миний бүх түүх ийм л өрнөлтэй. Харанхуйг туулж, гэрэлд гарахын өмнө газар доогуур бэдрэнэ"

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
48
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.