Хайх зүйлээ бичнэ үү

мин

Монголд ирэх гэж байгаа Петер Шмейхелийн амьдралын дүрмээс

Хаалгач, алиалагч хоёр бүхнийг чаддаг байх ёстой.


Монголын Хөлбөмбөгийн Холбооны оны шилдгүүдийг тодруулах "Алтан Бөмбөг" ёслолын арга хэмжээ уламжлал ёсоор 2018 оны 12-р сарын 12-нд зохион байгуулагдах гэж байна. Энэ арга хэмжээний үеэр Монголын хөлбөмбөгийн холбооноос дэлхийн хөлбөмбөгт өөрийн нэрийг мөнхөлсөн домогт тоглогчдыг урьж, хөлбөмбөг сонирхогчидтойгоо уулзуулах ажлыг уламжлал болгон зохион байгуулдаг болоод байгаа билээ. Энэ удаад Данийн шигшээ баг болоод Английн "Манчестер Юнайтед" багийн домогт тоглогч, "Дэлхийн Шилдэг Хаалгач”-ийн шагналыг хоёр удаа хүртсэн Петер Шмейхель Монгол улсад ирэхээр боллоо гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ. 

ПЕТЕР ШМЕЙХЕЛЬ: 
Английн Премьер Лигийн аварга : 1991-1993, 1993-1994, 1995-1996, 1996-1997, 1998-1999 /Манчестер Юнайтед/ 
УЕФА-гийн Аваргуудын Лиг: 1998-1999 /Манчестер Юнайтед/ 
Европийн Аварга: 1992 /Данийн шигшээ баг/ 
Европийн шилдэг хаалгач: 1992, 1993, 1998 
Дэлхийн шилдэг хаалгач: 1992, 1993

Ингээд Петер Шмейхелийн амьдралын дүрмээс танилцуулья.

"Даничууд бид дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд дэлхийн шилдэг багт тоглох ёстой болдог. Герман, Англи, Испанийн тоглогчдод дэлхийд гарахад хялбар. Данид тоглоод агуу хөлбөмбөгч болно гэдэг бүтэхгүй зүйл"
"Эхэлсэн юмаа дуустал нь хийх хэрэгтэй. Дуусгасан хойноо баяраа тэмдэглэ. Ажил хэргийг 100 хувь биелүүл, чадахгүй бол бүү эхлүүл"
"Аав минь польш хүн гэдгийг хүмүүс мэддэггүй"
"24 настайдаа мэргэжлийн хөлбөмбөгчийн анхны гэрээгээ байгуулах хүртлээ би цэвэрлэгч, худалдагч, барилгачин гээд янз бүрийн ажил хийж байлаа"
"Би заримдаа өөр байрлалд тоглодог байсан. Хаалгач хүн довтолгоо, хамгаалагчийн байрлалд тоглож байж, хөлбөмбөгийг жинхэнэ утгаар нь ойлгодог. Хаалгач, алиалагч хоёр бүхнийг чаддаг байх ёстой"
"Яагаад хаалганд зогссоноо би өөрөө ч мэдэхгүй. Магадгүй хаалганаас талбай сайн харагддаг байж болох юм. Үүнд нэг л романтик зүйл байгаа юм даа"
"Хуучны хүнд бөмбөгийг хөлбөмбөгт эргүүлэн авчрах хэрэгтэй"
"Шигшээ багийн тоо баримт харахаар миний нэрийн ард "Оруулсан гоол Тэг" гэж бичсэн байхыг харахаар дургүй хүрдэг"
"Дэлхийд хамгийн шилдэг лиг бол Английн Премьер лиг"
"Манай баг дахиад каталончуудад хоёр финал ялагдсан ч би "Дэлхийн хамгийн шилдэг баг "МЮ" гэж хэлсээр байх болно"
"Шүүгч зогсоогоогүй цагт тоглосоор байх хэрэгтэй"

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
17
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.